Василий Леонтьев
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Василий Леонтьев | |
| Төрсөн | Василий Васильевич Леонтьев 1906 оны 8 сарын 5 Герман, Мюнхен |
|---|---|
| Нас барсан | 1999 оны 2 сарын 5 (93 насалсан) АНУ, Нью-Йорк |
| Иргэншил | ЗХУ, АНУ |
| Салбар | Эдийн засаг |
| Байгууллага | Нью-Йорк Их Сургууль Харвард Их Сургууль |
| Төгссөн сургууль | Берлиний Их Сургууль (Ph.D) Ленинградын Их Сургууль (M.A.) |
| Эрдмийн ажлын зөвлөх | Ладислаус Борткевич Вернер Сомбарт |
| Эрдэмтэн шавь нар | Вернон Л. Смит Роберт Солов Пол Самуэлсон Карен Л. Поленске Хайман Мински Ходадад Фарманфармайан[1] |
| Юугаараа алдаршсан | Аж үйлдвэрийн салбаруудын хамаарлын судалгаа |
| Юу нөлөөлсөн | Жорж Б. Данциг |
| Нэр хүндтэй шагналууд | Эдийн засгийн салбар дахь Нобелийн шагнал 1973 |
Василий Васильевич Леонтьев (орос. Васи́лий Васи́льевич Лео́нтьев, англ. Wassily Wassilyovich Leontief; 1906 оны 8 сарын 5-нд Германы Мюнхенд төрж, 1999 оны 2 сарын 5-нд Нью-Йоркт нас нөгчсөн)[2] нь Орос-Америкийн эдийн засагч бөгөөд нэг эдийн засгийн салбар бусад салбартаа яаж нөлөөлдгийг судалсан судалгаагаараа алдаршсан эрдэмтэн юм. Леонтьев 1973 онд эдийн засгийн салбар дахь Нобелийн шагналыг хүртсэн. Түүний 3 шавь мөн уг шагналыг хүртжээ (Пол Самуэлсон 1970, Роберт Солов 1987, Вернон Л. Смит 2002).