Вернер Ярвинен

Вернер Ярвинен
Хөнгөн атлетикч
Төлөөлдөг улс: Орос Финланд
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Венне Ярвинен
Төрсөн огноо 1870 оны 3 сарын 14 (1870-03-14)
Төрсөн газар Баруун Суоми муж, Пирканмаа
Нас барсан огноо January 31, 1941(1941-01-31) (70 насалсан)
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Лондон 1908 Грек зээрэнцэг

Венне "Вернер" Ярвинен (финээр Venne ("Verner") Järvinen, 1870 оны 3 сарын 14 – 1941 оны 1 сарын 31) нь Финландын хөнгөн атлетикч, зээрэнцэг шидэлтийн тамирчин байв.

Тэрээр Грекийн Афин хотод зохиогдсон, одоо албан ёсны бус гэж тооцогдох болсон 1906 оны зуны олимпод эх орноо төлөөлөн оролцож, Грек зээрэнцэг шидэлтийн төрөлд алт, зээрэнцэг шидэлтийн төрөлд хүрэл медаль хүртжээ. 2 жилийн дараа Их Британийн Лондон хотод зохиогдсон 1908 оны зуны олимпод Грек зээрэнцэг шидэлтийн төрөлд хүрэл медаль зүүсэн байна.

Түүний хүү Акиллес, Матти нар нь мөн олимпын медальтай тамирчид юм.