Византи

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Византи буюу Константинополь нь Зүүн Ромын эзэнт улс буюу Византийн эзэнт улсын нийслэл юм. 5-р зууны үед, Ромын Баруун импери мөхөж, варварын хэд хэдэн вант улс болон задарчээ. Харин Ромын империйн хамгийн баялаг бөгөөд соёлт мужууд Балканы хойг, Бага Ази, Сири, Палестин ба Египетийг багтаасан, Ромын Зүүн импери нь нэлээд батжилтай байжжээ. Ромын зүүн импери нь Баруунаасаа хүчирхэг бөгөөд баялаг байв. Өрнө дахинд хот, худалдаа унаж байсан үед Константинополь, Антиохи, Александр гэх мэтийн худалдааны том хотууд цэцэглэж байсан. Баруун Ром хоосрон сүйрч байхад Константинопольд хүн ам олшрон, багтахгүй болоод, хотыг нэмж барихад хүрж байжээ. Хотод үзэсгэлэнт сайхан барилгууд баригдаж усан боомтууд нь олон орны хөлөг онгоцууд шахалдаж байдаг байна. Византийн импери, Дорно дахины орнуудтай ердийн хөсгийн ба далайн худалдааг өргөнөөр явуулж Иран, Араб, Абиссин, Энэтхэг, Хятад орнуудаас үнэт чулуу, үнэртний зүйл, зааны яс, амтат боов болон торгыг авчирдаг байжээ. Византийн империйн хотуудад гар урчууд, шилэн сав, үнэт нэхмэл, алтан мөнгөн эдлэлийг хийдэг байв. 6-р зууны үеэс эхлэн, Византийн империд хүр хорхой торго нэхэх болов. Византи нь маш олон хөлсний цэрэгтэй байсан ба бат бэх армигүй байсан учир нь эдгээр цэрэг нь эх оронч сэтгэлгээгүй байсан. Дээд хөгжилдөө Юстиниан хааны үед юм.