Википедиа

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Википедиагийн нүүр хуудас

Википедиа нь олон хэл дээрх, хэн ч хөгжүүлж болох Онлайн нэвтэрхий толь юм. Википедиа (Wikipedia) хэмээх үг нь "Wiki" - Хавай хэлний "хурдан" гэсэн үг, "Encyclopedia" - Англи хэлний "нэвтэрхий толь" гэсэн үгнээс бүтсэн шинэ нийлмэл үг юм.

Хүн бүр ямар ч бичлэгийг шинээр үүсгэж, засвар оруулж болно.

Википедиа төслийг 2001 оны 1 сарын 15-наас Жимми Уэйлс "Чөлөөт нэвтэрхий толь" нэрийн дор хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү төсөл нь Викимедиа ашгийн бус байгууллагын нэг хэсэг юм. Бүх бичлэгүүд нь ГНУ чөлөөт баримт бичгийн лицензээр, зурагнууд янз бүрийн лицензээр хамгаалагдсан байдаг.

2009 оны 8 сарын 27-ны байдлаар нийтдээ 271 хэлний Википедиад 13,767,056 өгүүлэл байгаагаас, 3 сая гаруй нь хамгийн анхны википедиа болох Англи хэлний Википедиад агуулагдаж байна.

[Засварлах] Монгол хэлний Википедиа

Монгол хэлний Википедиа нь 2004 оны 2 сарын 28-нд үйл ажиллагаагаа эхлэсэн. Өнөөдрийн байдлаар Монгол википедиад 3,564 бичлэг байгаа бөгөөд бичлэгийн тоогоороо нийт 271 хэлний википедиа дунд 133-р байранд ордог. 2009 оны 8 сарын 27-ны байдлаар 5,316 бүртгэгдсэн гишүүнтэйгээс 7 нь зохицуулагч. Сүүлийн 1 сард хувь нэмэр оруулсан (идэвхтэй) гишүүний тоо 62 байна.

[Засварлах] Гадны холбоос

Хувийн хэрэгсэлүүд
Бусад хэлээр