Виктор Савиных

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Виктор Петрович Савиных
Сансрын нисэгч
Иргэншил Зөвлөлт / Орос
Төрсөн 1940 оны 3 сарын 7 (1940-03-07) (74 настай)
ЗХУ, Киров муж, Березкиный
Бусад ажил Нислэгийн инженер
Сансарт өнгөрүүлсэн хугацаа 252 өдөр 17 цаг 38 минут
Сонголт 1978 оны Интеркосмос групп
Даалгавар Союз Т-4, Союз Т-13, Мир ЕП-2 (Союз ТМ-5 / Союз ТМ-4)

Виктор Петрович Савиных нь Зөвлөлтийн сансрын нисэгч юм. Тэрээр Киров мужийн Березкиный тосгонд 1940 оны 3 сарын 7-нд төржээ. Савиных 1978 оны 12 сарын 1-нд сансрын нисэгчээр сонгогдож, 1989 оны 2 сарын 9-нийг хүртэл сансрын нислэгт оролцож байв. Тэрээр гэрлэсэн, нэг хүүхэдтэй.

Савиных Союз Т-4, Союз Т-13, Союз ТМ-5 нислэгүүдэд нислэгийн инженерээр ажилласан юм.

Тэрээр сансарт 252 өдөр 17 цаг 38 минутыг өнгөрөөжээ. Савиных Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор хоёр удаа шагнагдсан (1981 оны 5 сарын 26, 1985 оны 12 сарын 20).

Гадны холбоосууд[засварлах]