Вилиам Шройф
| Хувийн мэдээлэл | |||
|---|---|---|---|
| Бүтэн нэр | Вилиам Шройф | ||
| Төрсөн огноо | 1931 оны 8 сарын 2 | ||
| Төрсөн газар | Чехословак, Прага | ||
| Нас барсан огноо | 2007 оны 9 сарын 1 (76 насалсан) | ||
| Нас барсан газар | Словак, Братислава | ||
| Өндөр | 1.79 м | ||
| Тоглодог байрлал | Хаалгач | ||
| Насанд хүрэгчдийн баг* | |||
| Он | Баг | Гараа† | (Гоол)† |
| 1952–1954 | Кридла власти Оломоуц | ||
| 1955–1965 | Слован Братислава | 240 | (0) |
| 1965–1966 | Локомотива Кошице | ||
| 1967–1968 | Славиа Мельбурн | ||
| 1969–1973 | Фөст Вена | ||
| Үндэсний шигшээ | |||
| 1953–1965 | 39 | (0) | |
| * Насанд хүрэгчдийн багийн бүрэлдэхүүнд гараанд гарсан тоглолтын болон гоолын тоог зөвхөн дотоодын лигтэй уялдуулсан. † Гараа (Гоол). |
|||
Вилиам Шройф (Словак хэл: Viliam Schrojf, 1931 оны 8 сарын 2 – 2007 оны 9 сарын 1) нь Словакийн хөлбөмбөгийн хаалгач бөгөөд Чехословакийн шигшээ багт 39 тоглолт хийсэн.
Замнал[засварлах]
Тэрээр 1954, 1958, 1962 оны Дэлхийн АШТ-д оролцож, 1962 онд Чехословакийн шигшээ багаа өөрийн гайхалтай тоглолт, найдвартай хаалтын ачаар шигшээ тоглолтод шалгаруулж чадсан юм. Гэвч Бразилтай хийсэн шигшээ тоглолтод өөрийн алдаанаас болж 2 гоол алдан хожигдож байсан. Эхний үед 1-0 харьцаагаар хожиж байсан үед Амарильдог хөндлөн дамжуулалт хийнэ гэж тооцоолон хаалгаа орхин гарахад Бразил тоглогч нарийн булангаар нь өшиглөж гоол оруулжээ. Мөн хоёрдугаар үед нарны өөдөөс харж тоглож байхдаа нүд нь гялбаснаас болж энгийн бөмбөгийг барьж авч чадалгүй алдаж, тэр нь Вавагийн хөл дор очсонооор гоол алдсан. Ийнхүү Вава 2 өөр ДАШТ-ий шигшээ тоглолтод гоол оруулсан тоглогч болсон билээ.
Шройф мөн 1960 оны Европын үндэстнүүдийн цомд (одоогийн Европын АШТ) 3-р байр эзэлсэн Чехословакийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байв.
Клубийн хувьд Слован Братислава багт ихэнх тоглолтоо хийж, хожим Локомотива Кошице зэрэг багуудад тоглож байгаад зодог тайлжээ.