Винни Дел Негро

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Винни Дел Негро
Холбогч
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо 1966 оны 8 сарын 9
Төрсөн газар Массачусеттс, Спрингфильд
Биеийн өндөр 1 м 93 см
Биеийн жин 86 кг
Замналын мэдээлэл
НБА-гийн Драфт 1988 / Тойрог: 2 / №: 26
Сонгосон Сакраменто Кингc
Мэргэжлийн замнал 1996–өнөөг хүртэл
Лиг НБА
Замналын түүх
1988-1990 Сакраменто Кингc
1990-1992 Бенеттон Тревисо (Итали)
1992–1998 Сан Антонио Спарс
1999 Тиймсистем Бологна (Итали)
1999–2000 Милуоки Бакс
2000–2001 Гөүлдэн Стэйт Ворриорс
2001 Финикс Санс
NBA.com дахь Винни Дел Негро

Винсент Жозеф "Винни" Дел Негро (англ. Vincent Joseph "Vinny" Del Negro, 1966 оны 8 сарын 9нд төрсөн) Америкийн сагсан бөмбөгийн зодог тайлсан тоглогч. Тэр одоо ахлах дасгалжууагч хийж байна. 2008-2010 улиралд НБАгийн Чикаго Буллс багийн ахлах дасгалжуулагч, одоо Лос Анжелес Клипперс багийг дасгалжуулж байна.[1]

Амьдралын эхэн үе[засварлах]

Дэл Негро 1966 оны 8 сарын 9-нд Массачусеттс мужын Спрингфильд хотод төрсөн. Түүний эцэг Винс нь хоёр удаа өсвөр насны коллежийн Бүх Америкийн сагсан бөмбөгийн багт сонгогдож байжээ. Винни Катедрал Ахлах сургуулийн 1-р ангид ороод сагсан бөмбөгийн багийг байгуулсан байна. Тэр Суффильд Академийн сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагчийн анхаарлыг татсанаар тус академид элсэн оржээ. Винни Суффильд Академийн багаа Нью-Инглэндйн хоёр удаагийн аварга болгосон байна. Тэр Суффильд Академийн бүх цаг үеийн онооны аварга юм.[2]

Эшлэл[засварлах]

Гадны холбоосууд[засварлах]