Висла мөрөн
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Висла мөрөн (пол. Wisła, герм. Weichsel) нь Польшийн хамгийн том гол бөгөөд 1047км урттай. Усаа цуглуулах талбай нь Польшийн нийт газар нутгийн 60%-д хүрнэ. Польшийн өмнөд хэсгийн Бескидийн нурууны Бараниа уулын далайн түвшнээс дээш 1106м өндөр цэгээс эх авч, Польшийн нутгийг сүлжингээ умрыг чиглэн урссаар Балтын тэнгист цутгана.