Ворскла голын тулалдаан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ворскла голын тулалдаан
Ворскла голын тулалдаан
Огноо 1399 оны 8 сарын 12
Байрлал Ворскла гол (Днеприйн ойролцоо)
Үр дагавар Монголчуудын шийдвэрлэх ялалт
Байлдагч талууд
Алтан Ордны улс Литва, Польш, Молдав
Тохтамышийн хүч
Удирдагчид
Эдигу,
Төмөрхүтлүг
Их ван Витовт,
Тохтамыш
Хохирол
Тодорхойгүй Үлэмж их

Ворскла голын тулалдаан бол Алтан Ордны улс, Польш-Литвын улсын хооронд болсон том тулалдаан юм. Польш-Литвын цэргийг Литовын их ван Витовт удирдсан байна. Польш-Литвын цэрэг 100000 хүнтэй байсан бөгөөд Алтан ордны хаан Тохтамышийн цэрэг бас нэгдсэн байсан юм. Алтан ордны цэрэг Тохтамыш хаантай өрсөлдөж, доголон Төмөрийн дэмжлэгээр өөрийгөө Алтан ордны хаанд өргөмжилсөн Төмөрхүтлүг болон түүний жанжин Эдигу нараар удирдуулсан бөгөөд Польш-Литвын цэргээс ямартаа ч хоёр дахин цөөн цэрэгтэй байжээ. Гэсэн хэдий ч Алтан ордны цэрэг ялсан бөгөөд эсрэг талын асар олон Польш, Герман, Литва цэргүүдийг хядсан тул энэ тулалдааны дараа Ромын Пап ламын дорно зүг рүү загалмайтны аян дайн хийх гэсэн санаархал нь бүр мөсөн нурсан байна.