Вэб браузер
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Вэб браузер (Ижил утга:Вэб хөтөч) гэдэг нь интернет болон дотоод сүлжээний орчинд вэб хуудсан дахь текст, зураг, дуу, дүрс болон бусад мэдээлэлийг үзүүлэхэд хэрэглэгддэг програм хангамж юм. Вэб хуудсан дахь текст болон зураг нь өөртөө бусад вэб хуудас уруу дамжих зориулалт бүхий гипергогцоог (hyperlink) агуулах боломжтой. Ингэснээр богино хугацаанд олон олон вэб хуудас руу хандах боломжийг олгодог.
[Засварлах] Түүх
1991 онд Tim Berners-Lee анханы вэб браузерыг хөгжүүлсэнээр түүний түүх бичигдэж эхэлжээ.
[Засварлах] Протокол болон стандарт
Вэб браузер нь вэб хуудасуудыг хүлээн авах зориулалт бүхий HTTP (Hypertext Transfer Protocol) протокол ашиглан Вэб сервертэй холбогддог. Мөн HTTP-г ашигласанаар Вэб браузераас Вэб сервер лүү мэдээллийг илгээх боломжоор хангагдсан байдаг. Одоогоор хамгийн өргөн хэрэглэгдсэж буй HTTP протокол бол HTTP/1.1 юм. Энэ протокол RFC 2616-аар бүрэн тодорхойлогдсон байдаг байна. HTTP/1.1-д өөрийн стандарт шаардлагууд байдаг боловч Internet Explorer бүхэлд нь дэмжээгүй байдаг. Гэвч одоогоор гарч ирж байгаа бусад ихэнх Вэб браузерууд дэмждэг болж байна.