Гадаад хэсэгчлэл

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Гадаад хэсэгчлэл (External fragmentation)
Гадаад хэсэгчлэл гэх ойлголт нь тухайн компьютерийн сул санах ой тухайн програмд зориулагдсан санах ойгоор олон жижиг хэсэг болж бутарч ашиглахад хүндрэлтэй болох үзэгдлийг хэлнэ. Энэ нь програмд хэрэгцээтэй санах ойг ашигтайгаар хуваарилах үед зарим нэг санах ойд хуваарилах алгоритмуудын нэгэн том сул тал болдог. Энэ нь үндсэндээ юу вэ гэхлээр тухайн програмд хэрэглэгдэх сул санах ой нь байгаа хэдийч тэдгээр санах ойнууд нь сайн , хэмнэлттэй програмд үр ашигтай ашиглагдах боломжгүй юм учир нь тухайн санах ой нь маш нарийн жижиг жижиг хэсгүүдэд хуваагдсан байгаа учираас ийм үр дүнд хүрдэг байна.
Гадаад гэж нэрэлсний учир нь ашиглагдах боломжгүй хадгалах нөөц маань санах ойн хэсгийн гаднах хэсэгт хамаардагт оршино. Энэхүү ойлголтыг бүүр сайн ойлгохын тулд жишээ авч үзий жишээ нь програм хангамж санах ойг ашиглаж байгаад 3 нь дараалсан санах ойн сегмент блокыг ашиглалаа гэж боды хэсэг хугацааны дараа голынх нь сегментийг чөлөөлий. Санах ой хуваарилагч маань энэхүү сул гарсан сегментийг ирээдүйд ашиглаж болох хэдий ч хэрвээ хэрэг болсон програмын санах ойн хэрэгцээ нь манай сул гарсан блокоос их хэмжээтэй байвал үүнийг ашиглах боломжгүй юм.
Уг гадаад хэсэгчлэлийн процесс маань зөвхөн дээрх жишээнээс гадна маш олон өөр тохиолдлуудад илэрч гарж болох юм жишээлбэл: маш олон төрлийн өөр өөр хэмжээтэй файлууд үүргэгдэх мөн устгагдах зэрэг тохиолдлуудад илэрч болно. Олон хэсэгт хуваагдсан сегмент нь устгагдах үед байдал улам хүндэрдэг учир нь ингэж хуваагдсан файл ашиглаж боломжгүй санах ойн сул орон зайг бий болгодог.

0x0000 0x1000 0x2000 0x3000 0x4000 0x5000 Comments
Бүх санах ойг ашиглах боломжтой эхлэнэ
A B C A,B,C гэсэн гурван блокд 0x1000 хэмжээтэй өгөгдөл хуваарилна
A C B блокыг чөлөөлнө үүнд B г өөрөөс нь илүү хэмжээтэй өгөгдөл хуваарилж өгж болохгүй


 {\text{External Memory Fragmentation} = 1 - } \frac{\text{Largest Block Of Free Memory}}{\text{Total Free Memory}}


Хэсэгчлэлтийн хувь 0% гэдэг нь бүх сул санах ашиглагдах боломжтой харин эсрэгээрээ 90% байвал 100mb файлаас зөвхөн 10mb л дахин санах ойн хуваарилтанд орох бололцоотой гэсэн үг юм.