Газарзүй

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Дэлхийн газрын зураг

Газарзүй (Грек гаралтай, "Дэлхий" гэсэн утгатай γη ба γαια, мөн "дүрслэх" гэсэн утгатай γραφειν үгнээс үүсэлтэй) нь дэлхий ба түүний онцлог, оршин суугчид, ба үзэгдлүүдийг судалдаг шинжлэх ухаан юм.[1]

Анх "Газарзүй" гэдэг үгийг Грекийн математикч, одон орон судлаач, газарзүйч Эратосфен (МЭӨ 275-195 он) хэрэглэсэн байна. Газарзүйн үндсэн, уламжлалт 4 төрлийн судалгаанд, хүн болон байгальтай холбоотой үзэгдлийн тархалт, газар, бүс нутгийн судалгаа, хүн болон газрын харилцан холбоо, дэлхий судлал дэлхий судлалтай холбоотой судалгаа багтдаг байна.[2]

Орчин үеийн газарзүйн судалгаа нь Дэлхий, хүн, байгалийн харилцан хамаарал, түүнтэй холбоотой үзэгдлийг судална. Хоёр үндсэн том салбар - физик газарзүй, нийгмийн газарзүй болон хуваагдана.[3]

1. Физик газарзүй: 1)Нар, нарны аймаг. Нар нь манай дэлхийд хамгийн ойр орших од юм. Нарны диаметр нь 1.392 мян.км буюу дэлхийгээс 109 дахин том юм. Найрлага:

Устөрөгч-70%
Гелий-29%
Бусад элементүүд 1 хувьтай байна.

Температур төвдөө 35000°С, гадаргадаа 6000°С тэй байна. Дэлхийгээс алслагдсан зай нь 150 сая км, энэ нь 1 одон орны нэгж болдог |о.о.н| Нар бол дэлхийд хамгийн ойрхон орших шар од юм. Нарны гүнд тасралтгүй явагдах устөрөгчийн атомууд гелийд шилжих халуун цөмийн үр дүнд асар их энерги ялгаран гарч байдаг. Нарны массын ихэнх хэсгийн устөрөгч эзэлдэг учир нарнаас гарах энерги ойрын хэдэн мянган жилдээ дуусашгүй юм. Нарны аймгийн гаригуудыг ерөнхий шинж байдлаар нь авч үзвэл Буд, Сугар, Дэлхий, Ангараг гаригууд дэлхийтэй төстэй буюу хатуу гариг, Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далайн ван, эдгээр гаригууд нь хийн гариг буюу аварга гаригууд. Жишээ нь: Бархасбадь гариг дэлхийгээс 12 дахин том байдаг байна. Энэхүү хийн гариг дээр хөл гишгэхэд хөвсгөр зөөлөн байдаг гэж эрдэмтэд үздэг. Дэлхийн ван гаригийг бүрэн судлаагүй байгаа. Эрдэмтэд удахгүй энэхүү гаригийг нарны аймгаас гарна гэсэн тооцоо гарсан байна. Манай нарны аймгийн нийт массын 98.86% нь наранд хуримтлагджээ. Сугар, Тэнгэрийн ван хоёроос бусад нь нарыг нэг чиглэлд тэнхлэгээ буруу тойрон эргэдэг. Гаригууд нарыг тойрох орбит нь бараг нэг хавтгай дээр оршидог байна. Нарны аймаг нь гаригуудын төвөөс зугатаах хүч, нарны татах хүч 2-ийн тэнцвэрт харьцааны үндсэн дээр тогтож байдаг. 2) Дэлхийн хөдөлгөөн, түүний үр дагавар Дэлхий олон төрлийн хөдөлгөөнд оролцох боловч хамгийн ач холбогдолтой нь нартай харьцуулахад байрлалаа тогтмол өөрчилж байдаг хөдөлгөөн юм. Учир нь манай гаригийн гэрэл ба дулааны эх булаг төдийгүй, дэлхий дээр явагдах бүх үзэгдэл явцууд түүнтэй холбоотой. Тухайлбал, цаг агаарын өөрчлөлт, ургамлын ургалт, уулын чулуулгийн өгөршил, элэгдэлт гэх мэт. Дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөн Дэлхий өөрийн тэнхлэгээ 23 цаг 56 мин 4 сек-д баруунаас зүүн тийш буюу нар буруу эргэнэ. Энэ хөдөлгөөний үр дүнд өдөр шөнө ээлжлэн цаг хугацааны үндсэн нэгж болох хоногийн хэмнэл үүсдэг. Хоногийг 24 цаг гэж тоолно. Дэлхийн тэнхлэгээ эргэх хурдыг - янзаар авч үзэж болно. 1. Дэлхийн гадарга дээрх аль нэгэн цэг бүтэн 365 градус замыг туулахдаа 1 цагт 15 градус (360:24=15 градус) эргэнэ. 2. Нэгж хугацаанд туулах замын уртаар авч үзвэл өргөрөг бүр дээр ялгаатай. Хамгийн их нь экватор дээр 464 м/с, эндээс 2 тийш багассаар туйл дээр 0 болно. Дэлхий нарыг тойрох хөдөлгөөн Дэлхий нарыг тойрох зам орбит -ын урт 940 сая км. Дундажаар 30 км/с хурдтайгаар 365 хоног 5 цаг 49 мин-д энэ замыг туулна. Энэ хугацааг жил гэдэг. Дэлхийн орбит эллипс хэлбэртэй тул дэлхий нарыг тойрох хугацаандаа нэг ойртож нэг холддог. Нар дэлхий 2-ын хоорон дахь зай 150 сая.км боловч 1 сарын 3 -нд 147 сая.км болж ойртож 7 сарын 4-нд холдож 152 сая.км болно. Гэтэл манайд 7 сард манай улсад хамгийн халуун болдог билээ. Улирал солигдох нь дэлхийн тэнхлэг хазгай байдагтай холбоотой юм. Дэлхийн эргэлтийн тэнхлэг орбитын хавтгайдаа перпендикуляр биш, 66.5 градусын өнцгөөр (перпендикуляр шугамд 23.5 градус) хазгай оршино. Энэ өнцөг нь нарыг тойрох явцад хэвээр хадгалагдан үлдэнэ. Үүнээс болоод дэлхий хойд ба өмнөд туйлаараа ээлжлэн нар луу хазайж улирлын ялгаа үүсдэг. Өөрөөр хэлбэл жилийн туршид нар дэлхий 2-ын харилцан байрлал өөрчлөгдөж байдаг болно. 6 сарын 22-ны өдөр үд дундын үед нар х.ө 23.5 градуст буюу Мэлхийн зам дээр эгц тусна. Энэ үед дэлхийн хойд хагасын нутгуудад хамгийн урт өдөр болно. Энэ өдрийг Монголчууд нар буцах өдөр гэдэг. 12 сарын 22-нд нар матрын зам дээр эгц тусаж хойд хагасын нутгуудад хамгийн богино өдөр болно. Энэ үед хойт хагаст өвөл, өмнөд хагаст зун үргэлжилнэ. Ийнхүү нарны эгц тусгал нь мэлхий ба матрын замуудын хооронд шилжиж, жилийн улирал дэлхийн өмнөд ба хойд хагаст эсрэг байдаг байна.

Сарны хөдөлгөөн түүний үр дагавар Сар манай дэлхий цорын ганц дагуул юм. Сарны диаметр нь 3476 км, дэлхийгээс алслагдсан зай-384400 км, татах хүч дэлхийнхээс 6 дахин бага, гадаргын үндсэн хэлбэр төрх нь ихэвчлэн өрх тогоо, уул нуруудаас тогтоно. Темпратур өдөртөө 130 градус, шөнөдөө -170 градус байдаг байна. Сар дэлхийн нэгэн адил тэнхлэгээ эргэхээс гадна 29.5 хоногт дэлхийг тойрон эргэнэ. Энэ эргэлтээс болж нар, сар, дэлхий гурвын харилцан байрлал өөрчлөгдөн сар өөр өөр хэлбэртэй харагддаг. Бас нар сарны хиртэлт тохиох нь ч үүнтэй холбоотой. Сар нар 2-ын хооронд Дэлхий орж энэ 3 нэг шугаман дээр орших үед сар тэргэл харагдана. Энэ үед дэлхийн сүүдэр саран дээр онож тусвал сар хиртэнэ. Тэргэл сар гарснаас хойш 14.5 хоногийн дараа Дэлхий нар 2-ын дунд сар ороход түүний сүүдэр тал нь бидэн рүү харна. Иймд сар ялгаран харагдахгүй, энэ үеийг битүүн гэдэг.Битүүнд сар нь нарыг халхалбал нар хиртэлт болно. Өөрөөр хэлбэл сарны сүүдэр дэлхий дээр тусна гэсэн үг.[4]


[Засварлах] Ишлэл

  1. Geography. The American Heritage Dictionary of the English Language, Fourth Edition. Houghton Mifflin Company. October 9, 2006-д авсан.
  2. Pattison, W.D. (1990). "The Four Traditions of Geography". Journal of Geography 89 (5): pp. 202-6. Reprint of a 1964 article.
  3. web.clas.ufl.edu/users/morgans/lecture_2.prn.pdf.
  4. Газарзүй 9, Е.Батчулуун, З.Мөнхөө

[Засварлах] Гадаад холбоос

Хувийн хэрэгсэлүүд
Бусад хэлээр