Гайана

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Бүгд Найрамдах Гайана Улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: One people, one nation, one destiny (Нэг үндэстэн, нэг улс, нэг хувь заяа)
Төр засаг Хагас ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс
 -  Ерөнхийлөгч Баратт Жагдео
 -  Ерөнхий сайд Сэм Хиндс
 -  Гадаргын ус (%) 8.4
Хүн ам
 -  Тооцоо () 752,940[1]1 
 -  Тооллого () 751,223[2] 
ХХИ  0.611[3] (104)
Мөнгөний нэгж Гайана доллар )
1 Хүн амын гуравны нэг орчим нь нийслэлдээ төвлөрсөн байдаг.

Гайана (Англиар Guyana), албан ёсоор Бүгд Найрамдах Гайана Улс, хуучнаар Британийн Гайана нь Өмнөд Америкийн хойд эрэгт орших тусгаар тогтносон улс юм. Гайана нь хуучин Нидерланд (200 гаруй жил), мөн Британийн колони байсан. Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн гишүүн орнуудаас Өмнөд Америкийн эх газар дээр орших цорын ганц улс болно. Түүнчлэн Карибын Нийгэмлэг (CARICOM)-ийн гишүүн улс бөгөөд тус байгууллагын төв нь Гайанагийн нийслэл Жоржтаунд байрладаг. Гайана улс Их Британиас 1966 оны 5 сарын 26-нд тусгаар тогтнож 1970 оны 2 сарын 23-нд бүгд найрамдах улс болжээ.

"Гайана" буюу "Гвиана" гэдэг нэр нь түүхэнд "Их усны орон" гэгддэг Амазон мөрний хойд, Ориноко голын зүүн биед орших Гвианы өндөрлөгийг нэрлэдэг нэр байв. Анх тус бүс нутагт Нидерландын гурван колони байв: Эссекибо, Демерара, Бербиче. Өнөөдөр Гайана улс нь зүүн талаараа Суринам, өмнөд болон баруун өмнөд талаараа Бразил, баруун талаараа Венесуэл улстай хиллэх бөгөөд хойд талд нь Атлантын далай байрлана.

215,000 км2 газар нутагтай Гайана улс Өмнөд Америкийн хамгийн бага газар нутагтай гурван улсын нэг юм (нөгөө хоёр нь Уругвай, Суринам). Хүн ам нь ойролцоогоор 770,000.

Эшлэл[засварлах]

  1. The World Factbook: Guyana. CIA. 2009-10-18-д хандсан.
  2. Guyana 2002 Census Bureau of Statistics – Guyana. Retrieved 25 June 2009.
  3. Human Development Report 2010. United Nations (2010). 5 November 2010-д хандсан.