Гайхату

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Гайхату бол Ил Хант улсын хан юм. Тэрээр Аргун ханы дүү байсан бөгөөд ахыгаа нас барсны дараа 1291 онд Ил хант улсын ханы сууринд суужээ. Гайхату хан Юань улсын жишгээр цаасан мөнгө хэвлэж, худалдаанд гаргасан байна. Гэвч энэ шинэчлэлт амжилт олоогүй бөгөөд цаасан мөнгөний ханш унаж, худалдаа зогсож, хотууд хоосорч эхэлсэн тул Гайхату хан цаасан мөнгө гаргахыг хориглосон зарлиг буулгажээ. 1295 онд Гайхату ханы эсрэг Ил хант улсын эмирүүд үймээн гаргав. Эмирүүд Гайхату ханыг ойр дотны хүмүүсийнх нь хамт хороожээ.