Гай Батлер

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Гай Батлер
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Flag of the United Kingdom.svg Их Британи
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Гай Монтагу Батлер
Төрсөн огноо 1899 оны 8 сарын 25
Төрсөн газар Лондон, Харроу
Нас барсан огноо 1981 оны 2 сарын 22
Нас барсан газар Хантингдоншир, Сент-Неотс
 
Медалиуд
Зуны олимп
Алт Антверпен 1920 4x400 м буухиа
Мөнгө Антверпен 1920 400 м
Хүрэл Парис 1924 4x400 м буухиа
Хүрэл Парис 1924 400 м

Гай Монтагу Батлер (англ. Guy Montagu Butler, 1899 оны 8 сарын 25 – 1981 оны 2 сарын 22) нь Их Британийн хөнгөн атлетикч, 1920 оны Антверпены олимпийн 4x400 м-ийн буухиагийн аварга тамирчин юм[1].

Батлер Лондон хотын Харроу дүүргийн Миддлсекст төрж, Харроугийн дунд сургуульд суралцаж төгсчээ. Британийн хөнгөн атлетикчдын дунд олимпоос хамгийн олон буюу 4 медаль хүртсэн амжилтыг Батлер болон Себастьян Коэ нар эзэмшдэг юм.

1920 онд Антверпенд болсон зуны олимпод Батлер хувийн дүнгээр 400 метрийн гүйлтэд мөнгөн медаль зүүснээс гадна Британийн баг 4x400 метрийн буухиа гүйлтэд 3:22.2 амжилтаар түрүүлэхэд төгсгөлийн гүйгчийн үүргийг гүйцэтгэжээ.

4 жилийн дараа Парисын олимпод оролцож, дээрх хоёр төрөлдөө хоёуланд нь хүрэл медаль зүүсэн бөгөөд 4x400 м-ийн буухиа гүйлтэд Британийн баг 3:17.4 гэсэн амжилт үзүүлсэн байна. Батлер 1928 онд Амстердамын олимпод оролцож, 200 метрийн гүйлтийн 1/4 шигшээд шалгарсан байна.

Гай Батлер 80 насандаа Хантингдонширийн Сент-Неотст нас нөгчжээ.

References[засварлах]

  1. Гай Монтагу Батлер. Британийн Олимпийн Холбоо. 2009 оны 12 сарын 18-д хандсан.