Гандантэгчэнлин хийд

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Гандантэгчэнлин хийд

Гандантэгчэнлин хийдийн
Мэгжид Жанрайсигийн сүм
Товч мэдээлэл
Байрлал Монгол улсын Улаанбаатар хот
Байгуулсан нь Тавдугаар
Живзундамба хутугт
Байгуулагдсан 1838 он
Сэргээгдсэн 1944, 1994 онууд
Хөлгөн Их хөлгөн
(Очирт хөлгөн)
Ёс, Урсгал Буяны ёс
Хамба лам Чойжамц
Лам хуврагын тоо 150 +
1972 оны гэрэл зураг

Гандантэгчинлэн хийд, хураангуйлснаар Гандан нь Улаанбаатар хотод байх Монгол улсын Бурханы шашны төв хийд юм.

Агуулга

[засварлах] Нэр

Гандантэгчэнлин гэдэг нь "Төгс баясгалант их хүлгэн" гэсэн утгатай. Мөн Баруун хүрээ хэмээн нэрлэгддэг.

[засварлах] Түүх

Их хүрээ нь 1809 онд Далхын дэнж гэх газарт Шар сүм нэртэйгээр анх суурь тавигдаж, 1838 онд[1] Тавдугаар Богд Жэвзүндамба Хутагтын зарлигаар[2]. Их хот мандалын сүм[3] байгуулагдсан нь өнөөгийн Гандантэгчэнлин хийд юм. Богд хаан буюу Наймдугаар Богд Жэвзүндамба хутагтын санаачилгаар 1911 онд 80 тохой өндөртэй алтан Мэгжид Жанрайсиг бурханыг бүтээж залсан байна.

Их хэлмэгдүүлэлтийн үеэр 1938 онд хийдийг хааж, ЗХУ руу бурханыг авч одсон юм. 1944 онд хийд Мөргөлийн дуган нэртэйгээр дахин сэргээж, социализмын жилүүдэд засгийн газрын хяналт дор Монгол дахь Бурханы шашны ганц голомт болж, Монголын бурханы шашинтны төв гэгдэх болжээ.

Ардчилалд шилжсэний дараа ард түмний хандиваар 1996 онд Мэгжид Жанрайсиг бурханыг дахин бүтээж залсан. Одоогийн тэргүүн хамба лам нь Дэмбэрэлийн Чойжамц.

[засварлах] Дацан, Сургууль

Тус хийд нь одоо гүн ухааны (цанидын) Дашчоймпэл, Гунгаачойлин, Идгаачойзинлин хэмээх 3 дацан, Бурханы шашны их сургууль, Бурханы шашны урлахуйн ухааны дээд сургууль, Бурханы шашны дунд сургууль, Эмч, Зурхай, Жүд, Дэчэнгалав, Жанрайсиг, Бадам Ёго зэрэг Бурханы шашны эрдэм ухааны сургууль, дацангуудтай.

[засварлах] Иш үндэс

  1. Монголын Бурханы шашинтны нийгэмлэгийн мэдээлэл: Гандантэгчэнлин хийд
  2. Танилцуулга. Гандан Тэгчинлин хийд. 2009 оны 2 сарын 13-д хандсан.
  3. Үржин Шаддүвлин хийдийн мэдээлэл:Гандантэгчэнлин хийд

[засварлах] Гадаад холбоос

Гандан Тэгчинлин хийд (англи, монгол хэлээр)

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр