Гар угаалт

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Зорилго:

  1. Өвчтөнийг гар хуруугаар дамжих хөндлөн халдвараас сэргийлэх
  2. Эмгэгтөрөгч бичил биетнээс эмнэлгийн ажилтнуудыг хамгаалах

Төрөл:

  1. Өдөр тутмын гар угаалт

Саван болон урсгал усаар гараа угаах. Хамгийн үндсэн арга. Хоолны өмнө ба ариун цэврийн өрөөнд орсны дараа, өдөр тутмын сувилгааны өмнө ба дараа.

  1. Эрүүл ахуйн гар угаалт

Халдваргүйжүүлэх бодис ба урсгал усыг ашиглан гараа угаах. Эмнэлгийн орчинд нянгүй ажилбар хийх үед болон бусад ажилбарыг хийх үед гарыг халдваргүйжүүлэх зорилгоор угаана. Өдөр тутмын болон эрүүл ахуйн гар угаалтын алинд нь ч, гар хуруунд наалдсан бичил биетнийг хангалттай халдваргүйжүүлж, багасгахын тулд 30-аас дээш секундын турш угаах шаардлагатай.

  1. Мэс заслын үед хийх гар угаалт

Халдваргүйжүүлэх бодис болон ариутгасан усаар гараа угаана. Мэс заслаас өмнө тогтсон хугацааны турш үйлдэх гар угаалт.