Гауссын хууль

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Solenoid.svg
Цахилгаан соронзон
Цахилгаан · Соронзон
Цахилгаан статик
Цахилгаан цэнэг
Кулоны хууль
Цахилгаан орон
Гауссын хууль
Цахилгаан потенциал
Цахилгаан диполын момент
This box: view  talk  edit

Физик болон Математик анализад Гауссын хууль нь ерөнхий Гауссын теоремын цахилгаан статик дахь хэрэглээ юм. Энэ нь ямар нэгэн битүү гадаргуугаар урсан гарч буй шингэн, цахилгаан эсвэл гравитацын урсгал болон цахилгаан цэнэг эсвэл масс зэрэг битүү гадаргуу дотор буй үүсгүүрийн хоорондын харилцан хамааралыг харуулдаг. Энэ хуулийг анх Карл Фридрих Гаусс хөгжүүлжээ. Дивергенцийн теорем ёсоор бол ерөнхий Гауссын хууль нь аливаа урвуу-квадратын хууль биелдэг үзэгдлүүдэд хэрэглэгддэг. Цахилгаан статик болон Ньютоны гравитац хоёр бол үүний жишээ юм. Максвеллын тэгшитгэлүүдийн диффренциал хэлбэр нь цахилгаан соронзон онолыг хөгжүүлж өгсөн.

[Засварлах] Интеграл хэлбэр

Энэ хуулийн интеграл хэлбэр нь:

\Phi = \oint_S \mathbf{E} \cdot \mathrm{d}\mathbf{A} 
= {1 \over \varepsilon_0} \int_V \rho\ \mathrm{d}V = \frac{Q_A}{\varepsilon_0}

энд Φ нь цахилгаан урсгал, \mathbf{E} нь цахилгаан орон, \mathrm{d}\mathbf{A} бол S гадаргуу дээрх түүнд перпендикуляр гадагшаа байрлаж чиглэл бүхий талбайн элемент юм. QA нь битүү гадаргуу дотор буй цэнэг, ρ нь V цэг дээрх цэнэгийн нягт бөгөөд \varepsilon_0 нь вакуум дахь диэлектрик нэвтрүүлэх чадвар юм. \oint_S нь V эзэлхүүнтэй S гадаргуу дээр авсан интеграл болно.

Хувийн хэрэгсэлүүд