Гаэль Живе

Гаэль Живе

Живе Марсель багт, 2008 он.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрГаэль Живе-Виарос
Өндөр1.81 м[1]
БайрлалХамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багАнглиБлэкберн Роверс
Дугаар5
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1998–2000ФранцМонако B44(1)
2000–2007ФранцМонако178(8)
2007–2008ФранцМарсель29(0)
2009АнглиБлэкберн Роверс (зээллэг)14(0)
2009–АнглиБлэкберн Роверс79(3)
Шигшээ баг
2004–2006ФранцФранц13(0)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 23:00, 2012 оны 1 сарын 27.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 22:00, 2012 оны 1 сарын 26

Гаэль Живе-Виарос (Франц: Gaël Givet-Viaros, (1981 оны аравдугаар сарын 9-нд төрсөн) нь Францын хөлбөмбөгчин бөгөөд Блэкберн Роверс багийн тоглогч юм.

Живе төвийн хамгаалагчийн байрлалд тоглохоос гадна зүүн хөлийн техниктэй учир зүүүн жигүүрийн хамгаалалтанд тоглож чаддаг.

2000 онд Францын Монако багийн нэрийн өмнөөс анхны гараагаа хийсэн бөгөөд 2007 оныг хүртэл лигийн 178 тоглолтонд оролцож 8 гоол хийж байсан ба шилдэг амжилтаас нь дурдвал Лигийн цомд 2003 онд түрүүлж, Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд Жозе Моуриньюгийн удирдсан Порто багт 3-0 харьцаагаар ялагдаж 2004 онд мөнгөн медаль хүртэж байв.

Мөн нутгийнхаа Марсель багт 2007-08 оны улиралд тоглож Францын лигт 29, УЕФА Аваргуудын Лигт 9 тоглолтонд тус тус гараанд гарч байв.

2009 оны нэгдүгээр сарын 14-нд Английн Премьер лигийн Блэкберн Роверс багтай зургаан сарын гэрээг байгуулан Сандерлэнд багийн эсрэг Английн цомын тоглолтонд анхны гараагаа хийжээ.[2][3] Улмаар тухайн оныхоо зургаадугаар сарын 26-нд Блэкбернтэй дөрвөн жилийн гэрээг 3.5 сая фунт стерлингээр сунган байгуулжээ.

Живе Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2004-2006 оныг хүртэл 13 тоглолтонд оролцож 2006 оны ДАШТ-ий шигшээ тоглолтонд оролцохоор дуудагдсан ч сэлгээнд ч хараахан багтаж байгаагүй юм.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Premier League Player Profile". Premier League. Archived from the original on 1 Аравдугаар сар 2012. Retrieved 21 March 2011.
  2. Загвар:Webarchiv/Archive-is, Blackburn Rovers F.C., accessed 15 January 2009.
  3. Wilson,Zack (2009-01-13). "Gael Givet set to join Blackburn Rovers". Goal.com. Archived from the original on 2009-03-19. Retrieved 2009-01-19.

Холбоос[засварлах | кодоор засварлах]