Генту оцон шувуу

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Генту оцон шувуу
Ховордолтын зэрэглэл
200px
Ховордох дөхсөн (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Оцон шувуу хэлбэртэн
Овог: Spheniscidae
Төрөл: Pygoscelis
Зүйл: P. papua
Латин нэр
Pygoscelis papua
(Forster, 1781)

Генту оцон шувуу Pygoscelis papua нь толгойн орой дээрх өргөн цагаан судалаар төвөггүй танигдана. Антарктидын ойр орчмын арлуудаар нутагладаг.

Гадаад төрх[засварлах]

Эр оцон шувуу нь өд сөдөө гуужихаас өмнө 8.5 кг хүрэх ч, үржилд орохын өмнө 4.9 кг болтол буурдаг байна. Эм нь мөн адил 8.2 кг байгаад гуужилт дууссаны дараа 4.5 кг болно. Генту оцон шувууны өндөр 75-80 см байна. Тэд оцон шувуудын дотор хамгийн хурдан сэлдэг нь бөгөөд 36 км/ц хүртэл хурдалдаг.

Үржил[засварлах]

Генту оцон шувуу бөөрөнхийдүү чулуу цуглуулж, 20-25 см голчтой үүр засдаг. Чулуугаа булаацалдан дуу шуугиантай хэрүүл, тэмцэл гарна. Мөн эр нь эмдээ сайн чулуу бэлэглэн өөртөө татах үзэгдэл ажиглагддаг.

Эм оцон шувуу 130 гр орчим жинтэй 2 өндөг гаргах ба ээлжлэн дарна. 34-36 хоноод өндөг хагаран дэгдээхэй гардаг. Дэгдээхэйн ар нуруу нь саарал, өвөр хэсэг нь цагаан байна.

Идэш тэжээл[засварлах]

Энэ оцон шувуу нь голдуу сам хорхой гэх мэтээр хооллох бөгөөд хоол тэжээлийн 15 хувийг л загас эзлэх ажээ. Тэдний гол дайсан нь алуурчин халим, далайн ирвэс, аврага загас юм.

Галлерей[засварлах]

Герман, Франкфурт дахь амьтны хүрээлэнд.

Гадаад холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Pygoscelis papua