Геополитик

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт


Геополитик (англ. Geopolitics) нь газарзүйн байршил улс төр, олон улсын харилцаанд үзүүлэх нөлөөг судалдаг шинжлэх ухааны салбар юм.

Өнөөг хүртэл шинжлэх ухааны бүтээлүүдэд “геополитик” гэсэн ойлголтыг бүрэн томъёолж ,тодорхойлсон нь үгүй.Энэ нь бүх шинжлэх ухааны бүрдлийн онцлог шинжтэй.Геополитикийн судлах зүйлс,судалгааны обьектийн тухай маргаан бараг зуун жил болсон.Геополитик гэсэн ойлголт нь юуны өмнө ихээхэн өргөн хүрээгээр тайлбарлагдана.Энэ шинжлэх ухаан өөрийн хэлбэр төрх,шиншж чанар байхгүй түүний хил эдийн засаг,улстөр,цэрэг-стратеги,байгалийн нөөц,экологи ба олон улсын харилцаа,гадаад бодлого зэрэг салбаруудын судлах зүйлтэй сүрхий холилдсон байдаг.Олон судлаачид геополитикийг улсын стратегийн чадавхид их нөлөө үзүүлдэг,хоорондоо харилцан нөлөөлдөг,газарзүй,түүх,улс төрийн ба бусад хүчин зүйлсийг цогцолбороор судалдаг гэж үздэг.ЗХУ удаан хугацаагаар геополитикийг түрэмгийлэгч гүрнүүдийн газар нутгийн эзлэн түрэмгийллээ зөвтгөдөг,хөрөнгөтний хуурамч шинжлэх ухаан гэж үзэж байв.ХХ зууны 80-аад онд энэ чиглэлийн шинжлэх ухааны үзэл санааг шинэчлэн үнэлсэн.1989 оны Зөвлөлтийн философийн нэвтэрхий толь геополитикийг сөргөөр үнэлээгүй боловч түүнийг Барууны улс төрийн үзэл баримтал гэж тодорхойлон,”хүн амын нягтшил ба өсөлтийн хурдац,уур амьсгал,байгалийн нөөцийн илүүдэл буюу хомсдолоор илэрхийлэгдсэн орон зай,үндсэндээ янз бүрийн газарзүйн хүчин зүйлүүдээр урьдчилан илэрхийлэгдсэн төрийн бодлогын гадаад онцлог”гэж баталдаг.Шведийн эрдэмтэд Рудольф Челлен (1864-1922) шинжлэх ухаанд анх “геополитик”гэсэн ойлголтыг оруулж ирсэн.Энэ ухааныг тэр “Улс орныг газарзүйн биет буюу орон зайн үзэгдэл гэж үзэх сурггаль”гэж тодорхойлсон.Үүнийг Германы “Zeitschrift fur Geopolitik” сэтгүүлд их нарийн тодорхойлсон байдаг.Геополитик нь дэлхийн улс төрийн үйл явдлуудын харилцааны тухай шинжлэх ухаан.Тэр газарзүйн суурин дээр,ялангуяа орон зай дахь улс төрийн биет ба түүний бүтцийн тухай судалдаг улстөрийн газарзүйд тулгуурлана.Түүнээс гадна улстөрийн амьдралд бүхэлд нь чиглэл өгдөг,улстөрийн үйл ажиллагааны зорилгыг хангах хэрэгсэл юм.Геополитик нь улстөрийг практик урлаг болно.Геополитик бол төр улсын газарзүйн оюун ухаан-сэтгэлгээ юм.Геополитик улсыг тогтвортой хувиршгүй байнгын зүйл биш,харин динамик хөдөлгөөнд ордог амьд зүйл гэж үздэг.Ийм хандлагыг Германы онолч (Фридрих Ратцель 1844-1904) санал болгосон.Орон зайн харьцаанаас үүссэн асуудлыг шийдэх зорилгоор гаргасан,улс орны түүнийг хүрээлэн буй орчинтой харилцах харилцааг геополитик судалдаг.Ратцелийн бодлоор улстөрийн газарзүйгээс ялгаатай нь геополитикт улсын хил буюу нутаг дэвсгэрийн хэмжээ,байрлал зэрэг асуудлыг сонирхдоггүй,түүний эдийн засаг,худалдаа,соёлыг судалдаг.Энэ бүхэн нь улстөрийн газарзүйн хүрээнд их хэмжээгээр хамаарч,улсын тогтвортой байдлын бичлэгээр хязгаарлагдах нь олонтаа боловч түүний өнгөрсөн хөгжлийн динамикийг мэдэж болно.Геополитик улстөрийн үзэгдлүүдийн орон зайн харилцааг,дэлхий,соёлын хүчин зүйлс дэх түүний нөлөөг судална.Судалгааны талбараас хамаарахгүй,улстөрийг газарзүй (утгаар илэрхийлэх)-гээр тайлбарлах завсрын шинжлэх ухаан юм.Улс төрд их татагддаг,улстөрийн үзэгдлүүдэд анхаарал нь төвлөрдөг,тэдгээр үзэгдлийн газарзүйн аспектуудад дүн шинжилгээ хийж,газарзүйн тайлбар өгөхийг оролддог.Улстөр судлаач Э.А.Поздняков геополитик бол улс орны эдийн засгийн ба экологийн аюулгүй байдал,цэрэг-улстөрийн сонирхолд нөлөөлөх,физик орчны хүчин зүйлсийг идэвхтэй ашиглах бодлогын боломжийг нууцаар судлахад гол анхаарлаа чиглүүлдэг гэж баталдаг.Бодот байдалд геополитик нь хүн амыг багиаасан нөөцийн тархалт ба түүнийг үр ашигтай ашиглах,улсын хил,нутаг дэвсгэрийн асуудалтай холбоотой бүхнийг судална.Ингээд геополитик нь орон зайг хянах тухай мэдлэгийн систем, шинжлэх ухаан гэж товч тодорхойлж болно.Геополитик нь орон зайг улс төр гэсэн үүднээс авч үздэг.Геополитик нь улс төрийн газарзүйтэй харьцуулбал их хувирамтгай хөдөлгөөнтөй юм.Энэ шинжлэх ухааны хүрээнд заавар буюу сургааль номлолын ба үнэлгээ-үзэл баримтлалын гэсэн 2 чмглэлийг ялгаж болно.Эхний чиглэлд Германы Хаусхоферийн чиглэлийг,2-р чиглэлд Англи-Америкийн (Макиндер,Спайкмен,Коен) чиглэлийг оруулж болох боловч эдгээр чиглэлийн хоорондох заагийг нарийвчлан гаргахад их хүнд байдаг.Геополитик орчин үеийн дэлхийг ихээхэн өөрчлөх чадвартай бодот агуулгаар дүүргэгдэн баяжуулагдсан байдаг.Геополитик олон салбарын шинжлэх ухааны сууринд тулгуурладаг учраас хэрэгжих боломжтой байдаг.Геополитик дэлхийг өөрчлөх бодот хэрэгсэл болдог төдийгүй,бүхнээс илүү тэргүүлэх улс орон ба эх газрын бодлогыг урьдчилан мэдээлэх түлхүүр болж байдаг.

Геополитикийн эх сурвалжууд

Геополитик бол газарзүйн детерминизм,цэрэг-стратеги,соёл иргэншлийн онол гэсэн шинжлэх ухааны 3 хандлагад тулгуурлан өнгөрсөн зууны заагт үүссэн том салбар ухаан юм.Оросын эрдэмтэн биологич,түүхч,социологич”Орос ба Европ”номыг зохиогч Н.Я.Данилевскийг(1922-1885) түүхийн үйл явцад соёл иргэншлийн хандлагын үндсийг тавигч гэж үздэг.Түүний бодлоор түүхийн тавцан дээр үйлчилдэг гол субькт нь улс эсвэл үндэстэн биш,харин томоохон соёл-шашны нийтлэг юм.Тэр түүнийгээ “соёл-түүхийн хэв шинж”гэж нэрлэсэн.Эдгээр нийтлэгийг хожим “соёл иргэншил”гэж нэрлэх болсон түүний ном 1868 онд гарсан байна. Оросын судлаачдын дотроос анх Данилевский Оросоос Европ хөндийрсөн санааг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргасан юм.Энэ хөндийрлийн шалтгаан нь түүний бодлоор дэлхийн 2 хүчний соёл иргэншлийн зарчмын ялгаанд байна:Европ биднийг (Оросыг) өөрийнхөө гэж үздэггүй.Европчууд Орос ба славяныг харийнхан төдийгүй “дайсагналын эхлэл”гэдэг.Тэр “славчны түүх,соёлын хэв шинж”-ийг бэхжүүлэн хөгжүүлэх бодот зорилгод нийцсэн оросын гадаад бодлогыг хэрэгжүүлэх хамгийн чухал шаардлагуудыг томьёолсон. Хожим энэ зарчим нэг соёл иргэншлийн нөлөөллийн бүс-“их орон зай”нэртэй болсон.XIX зууны эцэс ХХ эхээр Н.Я.Данилевскийн үзэл баримтлалыг Оросын философич К.Н.Леонтьев (1831-1891),Германы философич О.Шпенглер (1880-1936),Оросын эрдэмтэн евразич П.Н.Савицкий (1895-1968),түүний шавь Л.Н.Гумилев(1912-1992)хөгжүүлсэн.Нэлээд тууштай үзэж,энэ үзэл баримтлалыг хөгжүүлсэн хүн нь английн нэрт эрдэмтэн ,түүхч,социологич Арнольд Тойнби (1889-1975) юм.”түүхийг ойлгох нь”нэгэн сэдэвт бүтээлдээ тэр соёл иргэншлйин онцгой хэв шинжид “үнэн алдарт орос”-ыг ялгасан юм.а.Тойнби “Эсэргүүцэл ба Хариу шиг”соёл иргэншлийн хөгжил,эх үүсвэрийн үндсэн онолыг санал болгосон юм.Соёл иргэнршлийн онол ХХ зууны эцэст геополитикч эрдэмтдийн ухаан санааг эзэмдсэн.Иймэрхүү олон маргаан нь Харвардын Их Сургуулийн профессор Самуэль Хантигтоны (1927 онд төрсөн) “соёл иргэншлийн мөргөлдөөн” (1993 он) номыг гаргахад хүргэсэн.Зохиогч XXI зуунд сөргөлдөөний үндсэн эх сурвалж нь эдийн засаг буюу үзэл санаа биш,харин соёл иргэншлийн ялгаа байх болно гэсэн.Тэр “соёл иргэншлийн мөргөлдөөн”дэлхийн улс төрийн зонхилогч хүчин зүйл болно гэж үзсэн.Соёл иргэншлүүдийн хоорондох хагарлын шугам нь ирээдүйн фронтуудын шугам болно. XXI зууны дэлхий дүр зураг “долоо найман том соёл иргэншлийн хамтын ажиллагаа ба харилцан үйлчлэлийн үр дүн”шиг харагдаж ,түүний дотор “үнэн алдарт орос”баруунжих албадлагын эсрэг зогсох болно.Соёл иргэншлийн онолыг боловсруулсан эрдэмтдийн бодлоор түүний газарзүйн хил нь их гүрний “бодот”нөлөөний зааг,амьдралын сонирхол ба цэрэг улс төрийн хяналтан дахь нутаг дэвсгэрийн хүрээгээр тодорхойлогдоно.Ийм аргазүйн хандлагаар геополитикт газрзүйн бүсээс тухайн шинжлэх ухааныг гаргах хандлага ажиглагдаж, түүний олон талт салбар ухаан болохыг харж болно. Геополитикийн 2 дахь эх сурвалжыг олон эрдэмтэд цэрэг стратегийн онол гэж үздэг.Тийм онолын нэртэй зохиогч нь Н. Макиавелли /1469 -1527 /, К . фон Клаузевиц /1780 - 1831/ , Х.И. Мольтке /1848 -1916/ -нарыг гэж үздэг. Гэвч эдгээр онолыг гүнзгийрүүлэх, боловсруулахад АНУ- ын тэнгисийн цэргийн онолч, түүхч Альфред мэхен /1840 -1914/ -ний бүтээл их нөлөө үзүүлсэн 1890 онд адмирал эрдэмтэний гол бүтээл “Түүхэн дэх тэнгисийн хүчний нөлөө” ном хэвлэгдэв. 1900 онд хэвлэгдсэн “Азийн асуудал ба түүний олон улсын бодлого дахь нөлөөлөл” номыг Мэхен бичсэн юм. Зохиогч “Эрэг орчмийн үндэстэн” нэр томъёог гаргаж шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан.Дэлхийн орон зайд 30-р ба 40-р зэргэдийг –сөргөлдөөний бүс” гэж А.Мэхен онцгойлон ялгаж,энэ бүсэд Евроазийн эх газрын цөмд тулгуурласан “хуурай газрын гүрнүүд”(Орос), ба далайн уудмыг хянадаг “тэнгисийн гүрний”(Англи) сонирхлууд мөргөлдөж,бодот улстөрийн санаа зоригийн хамаарлын гадна зайлшгүй орших улсууд энд байрладаг.Тэнгисийн гүрэн Евроазийн гүн эх газрын гүрэнг холдуулж шахахын тулд эсрэг талаа хүрэээлсэн тэнгисийн цэргийн баазыг байгуулж болох эрэг орчмын үндэстнийг хяналтандаа авч эрэг орчмын нутаг дэвсгэрийг эзлэх нь чухал.Цэрэг стратегийн үзэл баримтлалыг боловсруулагч нь Оросын генерал фельдмаршал Д.А.Милютин (оросын сүүлчийн фельдмаршал, 1816-1912) байв. Цэрэг стратегийн онол, геополитиктийн аргазүйдтэр эсрэг талын ихээхэн нутаг дэвсгэр хянах боломжтой түлхүүр цэг,бүсийн санааг оруулсан.Манай эрин үед сансрын технологийн үе (батлан хамгаалах,харилцаа холбоо) зэрэг хандлага чанарын шинэ ач холбогдолтой болж байна. 3дахь геополитиктийн онолын эх сурвалж нь танин мэдэхүйн нэлээд эртний эх сурвалж болох газарзүйн детерминизмын үзэл баримтлал болно.Хүний түүхэнд газарзүйн орчны нөлөөний тухай санаа (уур амьсгал,гол мөрөн,тэнгис) Геродот,Гиппократ,Фукидида зэрэг эртний сэтгэгчдэд байсан.Полибий (МЭӨ 200-120 оны орчим ) Аркадийн оршин суугчдын хатуу зан авирыг бүрхэг,хүйтэн цаг агаар зонхилдогтой холбон тайлбарлаж: энэ ... шалтгаанаар ард түмнүүдийн ихэнхэд байдаг арьс өнгө,биеийн байгууламж, зан авирын эрс ялгаатай байдал бүрддэг гэжээ.Аристотель (МЭӨ 384-322) “Улс төр” бүтээлдээ Крит арлын геополитиктийн байрлалын онцлогийг :крит арал Пелопонес хойгоос ба азиас... холгүй зайтай оршдог,бараг эргэн тойрон грекийн суурингуудаар хүрээлэгдсэн, тэнгистэй нийлсэн хосгүй газарзүйн байрлалтай Грект ноёрхоход чухал газар гэж тэмдэглэсэн.Газарзүйн их нээлтийн Европын үе нь газарзүйн детерминизмын сургаалийн хөгжилд шинэ үе шатыг эхлүүлэв.Францын эрдэмтэн Жан Боден (1530-1596) “Төр улсын тухай зургаан ном” бүтээлдээ газарзүйн детерминизмын асуудал дахь сонирхолыг шинээр тавьсан байна.Төрийн байгууламж дахь өөрчлөлт ба ялгааг тэр 3 шалтгаанаар тайлбарласан: Бурханлаг хүч,хүний санаа зориг ба байгалийн нөлөө.Байгалийн нөлөөлөх хүчээр 1-р байранд газарзүйн шалтгааныг тавьж,харин бүх газарзүйн хүчин зүйлээс уур амьсгалд хамгийн их ач холбогдол өгсөн.Дэлхийн бөмбөрцгийг Ж.Боден 3 хэсэгт хуваасан: экваторын халуун, туйлын хүйтэн ба дунд зэргийн сэрүүн.Грекийн сэтгэгч Полибийтай адил тэр ард түмний зан чанар юуны өмнө хөгжиж буй газар орны уур амьсгалын нөхцлөөс хамаарна гэж баталсан.Хойд талд их хүчтэй биерхүү дайнч,өмнөдөд илүү авьяаслаг хүмүүс амьдардаг. Ж.Боден “цэргийн агуу удирдагч хойноос ,харин урлагийнхан,философчид ба математикчид өмнө зүгт төрдөг” гэсэн нь түүхийг зөвөөр бодож байжээ.Газарзүйн детерминизмын санаа XYIII-XIX зуунд их тархав.Ялангуяа энэ нь Францад их түгэв.Францын соён гэгээрүүлэгч,философич Шарль Монтескье (1689-1755) 1748 онд хэвлэгдсэн “Хуулиудын санаа зоригийн тухай”бүтээлдээ төрийн байгууллагын хууль гаргах үндсэн шалтгаан нь уур амьсгалын онцлог гэжээ.Монтескьегийн саналаар хүйтэн уур амьсгалд хүмүүс ихээхэн ёс суртахуунтай байдаг.Сэрүүн газрын хүмүүсийн ёс суртахуун тогтворгүй .учир нь энэ уур амьсгалын тодорхой шинж нь хүнд тогтвортой байдлыг хангалттай өгдөггүй.Харин халуун уур амьсгал Монтескьегийн бодлоор хүний зан чанарыг сулруулж,боолчлол хөгжихөд хүргэв.Жишээлбэл түүхч Генри Бокль (1821-1862) зэрэг газарзүйн детерминизмыг баримтлагчид Англид байсан боловч энэ нь Германд хамгийн их тархсан: философич Иоган Готфрид Гердер (1744-1803), газарзүйч байгаль судлаач Александр фон Гумбольдт (1769-1859) соёл иргэншлийн хөгжилд дэлхийн зургийг өгсөн газарзүй хамгийн их нөлөөлдөг гэсэн тухайлбал, уур амьсгал,хөрс,газарзүйн байрлал.Германы газарзүйч Карл Риттер (1779-1859) “суга татах боломжгүй мянга мянган зууралдсан үндэс бүхий газар шороотой хүний оршин тогтнох нь холбоотой”гэж баталсан.Эдгээр хүчин зүйлсийг тууштай,нэлээн гүн бусад зүйлстэй харьцуулсан нь Германы Ф.Ратцель, Шведийн Р.Челлен нарын эрдэмтэд юм.

Геополитикийн ойлголтууд

Бүх геополитикийн онол энэ шинжлэх ухааны үндсэн категор орон зайг хянахыг хөгжүүлдэг нь хууль юм.Улстөрийн институтын зүгээс геополитик нь орон зайг хянах хэлбэр,механизм,боломж,үндсийг нэн түрүүн улс ба удсуудын холбооны талаас судалдаг.Улсын хянаж буй буюу хянахыг эрмэлзэж буй нутаг дэвсгэр нь бүхнээс илүү хөгжлийн түвшин,бусад зүйстэй холбоотой эзэмшлийн төвийн шинжтэй.Улс буюу улсуудын холбооны хянаж буй орон зайг ямагт геополитикийн талбар гэж нэрлэдэг. Геополитикч К.В.плешаков төсөөтэй талбаруудад ийм ангилал санал болгосон.

v Эндемик(грекээр endemos-орон нутгийн) талбар-улс удаан хугацаагаар хянадаг орон зай.Энэ нутаг дэвсгарт тухайн үндэстний нийтлэгийг хөршүүд нь мэддэг (Оросын түүхэн газрыг үг үсэггүй (а,б-гүй)мэддэг нь бүх хөршүүд биш)

v Хил орчмын талбар – тухайн улсын хяналтанд оршдог боловч хүн ам,эдийн засаг,улстөрийн эзэмшилт дутмаг нутаг юм.Хил залгаа улс заримдаа эдгээр нутаг дэвсгэрт хамаарагдахыг эрмэлздэг боловч бүгд түүнийг өөрийнх шигээ үздэггүй.Яг ийм талбарын тоонд Оросын зүүн хойд муж Алс дорнодын бүсүүд ,бас Кавказ,Калининград муж,Карель,ижил мөрөн дахь лалын анклав зэрэг Азийн уудам хэсэг хамрагддаг.

v Солбицон салаавчилсан талбар - хил залгаа хэд хэдэн улсууд өрсөлддөг орон зай юм.Тийм орон зайд орос ба орос хэлтэн ард түмнүүд голлосон.ТУХН-д сайн дураар ороогүй хуучин ЗХУ-ын ихэнх нутаг дэвсгэр хамрагддаг.

v Нэлэнхүй талбар –Үндэстний нийтлэгийг хяналтанд орших тасралтгүй орон зай.Үүнд өнөөгийн Оросын (Чеченийг оролцуулахгүй) ихэнх нутаг дэвсгэр ордог.Белорусстай ирээдүйд ухаалаг хандлагаар холбоонд орвол орон зайгаа өргөтгөх түүхэн боломжийг Орост өгнө.

v Геополитикийн тулгуур цэг – нутаг нь аль нэг улсын хянадаг нэлэнхүй талбарын гадна орших боловч энэ нутаг дэвсгарийн харилцаа холбоог өөр улсууд хянадаг.Жишээлбэл: Оросын тулгуур цэг нь одоо Калининград муж.

v Метаполе – Нэгэн зэрэг хэд хэдэн улс орон эзэмшиж буй орон зай.Энэ эзэмшилт нь ямагт гадны геополитикийн шахалтан доор болж байдаг.Одоо Оросыг ингэж “эзэмших”эдийн засаг,үзэл санаа,шашны үйл явц болж байна.

Нэлээд эртнээс геополитикийн орон зай эзэмшилтэд янз бүрийн хяналтын хэлбэрүүд мэдэгдэх болсон.Энэ нь цэрэг,улстөр,эдийн засаг,хүн ам,харилцаа холбоо,шашны болон бусад хэлбэрийн хяналтууд юм.ХХ зууны эцэст мэдээлэл – үзэл санаа,технологи ба соёл иргэншил – соёлын хяналт ихээхэн үүрэг гүйцэтгэж байна.Эдгээр хяналтын хэлбэрүүд юуны өмнө газарзүй,эдийн засаг,цэрэг,хүн ам,улс төр,соёл – шашин,угсаатны зэрэг олон улсын харилцан нөлөөлөлд бүх хүчин зүйлсийг тооцохыг шаарддаг геополитикийн хандлага шиг ямагт олон төрлийн хослолыг ашигладаг.

Геополитикийн харилцаа – энэ нь дэлхийн янз бүрийн хүчнүүдийн тэмцэл ба харьцангуй нийлмэл байдал юм.Энэ тэмцэл ямагт хуурай газар ба тэнгис,төв ба зах хязгаар зэрэг эсрэг тулсан байдаг.Дэлхийн түүхэн үйл явцуудад нэгдмэл байдал нь цаг хугацааны үзэгдэл юм.Их Британийн нэрт улстөрч Уинстон Черчилл (1874-1965) Англид мөнхийн нөхөр,холбоотон байхгүй,харин түүнд мөнхийн улстөрийн (геополитик) сонирхол бий гэсэн санааг гаргасан.Иймд эсрэг тулсан тэмцэл нь үнэмлэхүй төдий юм.Эндээс геополитикийн чухал ойлголт болох хүчний тэнцвэр гарна.ЗХУ-ын Беловежийн бутралын дараа дэлхий дэх хүчний тэнцвэр өөрчлөглсөн. Дэлхий нэг туйлтай болсон.Өрнөдийнхөн энэ нөхцөл байдлыг ашиглан дэлхийн тавцан дээр тоглоомын дүрмээ орос тулган,Оросыг багтаасан дэлхийн шинэ дэг журам тогтоохыг оролдож байна.Энэ нь бүх дэлхийг урьдчилан харах боломжгүй аюулд хүргэж байна. Геополитикийн чухал ойлголт бол хилүүдийг тоймлон өгүүлсэн улс төрийн орон зай юм.Улстөрийн орон зай бол төр улсын нэг гол шинж.Түүүний аюулгүй байдлын хүчин зүйл илрэн гарснаар тодорхой хил тогтоодог. Геополитикт улсуудын хооронд орон зайн харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг.Тийм чанараар хил хязгаар илрэн гардаг.Улстөрийн орон зайг нэгтгэх,эзэмших,хяналт тавихын төлөө тэмцэл хэзээ эхэлнэ геополитикийн хилийн асуудлууд ямагт үүсч байдаг.Энэ онцлогийг Ратцель тэмдэглэсэн.Тухайлбал хилд өсөлт,хүч сулралт,энэ тогтолцооны өөрчлөлтийг мэдээлэх үүрэгтэй зах хязгаарын төрийн байгууллага байдаг.Германы Хаусхофер германы ард түмнийг геополитикийн мэдээгээр соёлжуулсан төдийгүй “хилийн мэдрэхүй”-тэй болгосон.Хил үргэлж хэвээрээ байдаг гэж үзэж болохгүй,хүний биеийн хамгаалах хэсэг арьс шиг тэлж агшдаг амьд байгууламж юм.Эртний грекийн туульсууд Эрт балар дивангар ба Артхашастрад хилийн асуудлууд тусгагдсан байдаг.Хамгийн нөхөрсөг улсуудын хооронд хүртэл хил ямагт тэдний улстөрийн сонирхлын стратегийн шугамын зааглалт болж байдаг. Хилийн асуудлыг анхлан судлагчдын нэг нь Их Британийн ноён Ж.Н.Керзон (1859-1925) болно.Ирээдүйн Энэтхэгийн хааны орлогч тэр зааг тогтоодог Азийн туршлагыг сайн судалж,азийн олон ард түмэн хатуу тогтоосон хилээс зайлсхийдаг нь тэдний нүүдлийн амьдралын хэв маяг ба ямар ч дүрэм заалт тогтоохыг хүлээн авдаггүйтэй холбоотой.Үндсэндээ европын орнуудын хувьд хил нт хатуу тогтоосон шугамын чанартай байв.Улсуудын хооронд хилийн хурц маргаантай үед буфер (зөөлөвч,бамбай,завсрын бүс) байгуулахыг Керзон заасан.Хил тодорхой үүрэг гүйцэтгэдэг: зохисгүй иргэдийн нэвтрэхийг хязгаарлах буюу хөөн гаргах,хил залгаа улсуудын иргэдийн хоорондох харилцааг хязгаарлах,нууцаар гаальгүй хил давуулах,гэмт хэрэгтнүүдийг зогсоох,хорих,гарч,орж буй бараанаас гаалийн татвар авах,орж буй валютын хөдөлгөөн,барааны хувь хэмжээг хянаж,нислэг,ариун цэврийн хяналт тавих.Хилүүдийг харьцангуй байдлын хувь хэмжээгээр нь байгалийн ба зохиомол гэж 2 хуваана.ЗХУ-ын задралаар хуучин ЗХУ-ын бүх хилийн дагуу асуудлууд хурцадсан.Үүнтэй холбоотойгоор цагаачлалын хүчин зүйл онцгой ач холбогдолтой болсон. Геополитикийн үндсэн ухагдахуун нь сонирхол гэсэн ойлголт юм.Улс үндэстний сонирхол юунд байгааг мэдсэнээр улсын стратегийн сонирхолыг юунд байгааг тодорхойлоход хялбар.Сонирхлууд нь ангийн,үндэстний,төрийн байж болно.Хэрвээ үндэстний улс бол байвал эдгээр сонирхлууд давхцаг.Дэлхий дээрх олон улсын амтдрал хүчтэй глобальчлалд орж байна.Тэр хэмжээгээр хүмүүс бие даасан ёс журмаа гээж, тэд бүгд өөрсдийн сонирхлоо хамгаадахыг илүү их эрмэлзэж,өөрсдийн хамаарагдах (угсаатан шашин анги бүлэг) нэгдмэл чанарт татагдаж, сэтгэлзүйн тааламжтай байдалд хүрдэг.Глобальчлагдах үйл явц бага угсаатныг нягтрууулан,шашны фундаментализмыг өргөжүүлдэг. М.С.Горбочевийн үед үндэсний үзлийн цалгиа ЗХУ-ыг нийт европын ороэ гэрт татан оруулах гэсэн түүний оролдлогод их нөлөөлсөн. Глобальчлал нь эрт бүрэлдсэн үндэстний давхрааг хүртэл хуулж “үндэстний цэвэрлэгээ” явуулан ,тэдний томоохон улстөрийн (автономи) өөртөө засан тохинох тэмүүллийг хүчтэй сэргээсэн.Угсаатны “галт уул”-ын оргилолтын үр дүнд дэлхийн улсуудын 20% нь нэгэн угсаатан (гомогени) болсон.Нэгэн угсаатны бүрэлдэхүүнтэй улсуудад “дээд”ба “доод”ангийн сонирхлууд давхцдаггүй нь янз бүрийн бүсийн оршин суугчдын сонирхлууд давхцдаггүй шиг юм.Өөрийн улсуудад амьдарч буй нэг үндэстний сонирхол ч давхцаж чаддаггүй (хуучин Герман,одоогийн Солонгос).Үндэсний улсын үндэсний сохирхол хэдий чинээ давхцахгүй байна тэнд “Их Хятад”,”Их Япон” гэх үндсэрхэг байдлыг илэрхий сурталчилан номлоно.Хэрэв төрийн сонирхлын тухай ярьвал олон асуудлууд хумигдана.Хамгийн гол төрийн сонирхлыг олон улсын бичиг баримтууд бүрдүүлдэг : НҮБ-ын дүрэм,НАТО ба Оросын харилцааны үндсэн баримт бичиг, Хельсинкийн зөвлөгөөний сүүлчийн баримт бичиг