Георгий Плеханов

Георгий Плеханов
Төрсөн1857 оны 11 сарын 29 (1857-11-29)
Орос, Тамбов муж, Гудаловка
Нас барсанMay 30, 1918(1918-05-30) (60 насалсан)
Финланд, Терижоки

Георгий Валентинович Плеханов (Оросоор Гео́ргий Валенти́нович Плеха́нов, 1857-1918) нь Оросын хувьсгалч, Марксист онолч байв. Тэрээр Орост социал-демократ хөдөлгөөнийг бий болголцсон бөгөөд өөрийгөө "Марксист" гэж нэрлэсэн анхны улс төрчдийн нэг юм. Улс төрийн хувьд хавчлагад өртсөн Плеханов 1880-аад онд Швейцар руу дүрвэн, тэндээсээ Орос дахь хаант засаглалыг түлхэн унагахад чиглэсэн улс төрийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байлаа.

Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Плеханов Антантын хүчийг Германы эсрэг чиглүүлэхийн төлөө ажиллаж байсан бөгөөд 1917 оны хоёрдугаар сарын хувьсгалын дараа Оростоо буцаж иржээ. Плеханов Владимир Ильич Лениний удирдсан Большевик Нам, 1917 оны намар төрийн эрхэнд гарсан Зөвлөлт засаглалыг эсэргүүцдэг байсан бөгөөд 1918 онд сүрьеэгийн улмаас нас нөгчжээ. Тэрээр Лениний улс төрийн намыг шүүмжилж үг хэлж байсан боловч түүнийг нас барсны дараа Оросын Коммунист Нам түүнийг Оросын Марксизмын эцэг гэж алдаршуулах болсон юм.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Георгий Плеханов – Викимедиа зураг, бичлэг, дууны сан