Георг Фридрих Хендэл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Георг Фридрих Хендэл, Балтазар Деннэрийн бүтээл
Хендэлийн гарын үсэг

Георг Фридрих Хендэл (англ. George Frideric Handel, герм. Georg Friedrich Händel, 1685 оны 2 сарын 23-нд Халле хотод төрж, 1759 оны 4 сарын 14-нд Лондонд нас эцэслэсэн) нь Германд төрсөн, дуурь, оратори, магтуу, органы концертуулаараа алдаршсан, Британийн Барок хөгжмийн зохиолч юм. Хөгжмөөс хол хөндий гэр бүлд төрсөн Хендэл Халле, Хамбург, Италид хөгжмийн дадлага сургуулилалт хийж, 1712 онд Лондон руу шилжин суурьшаад 1727 онд Их Британийн иргэншилтэй болжээ.[1]

Гендэл 42 орчим дуурь бичсэн. Дараа нь сүмийн магтуу бичиж эхэлсэн. Түүний хамгийн алдартай сүмийн магтуу нь "Мессиа". Мөн Хатан хааны дуулал, парламентийн сүлд дууг бичсэн байна.

Эшлэл[засварлах]

  1. British Citizen by Act of Parliament: George Frideric Handel. Parliament.uk (2009 оны 4 сарын 14). 2012 оны 4 сарын 13-д хандсан.