Герман хэл
| Герман хэл | |
| Өөрийн нэр | Deutsch, Deutsche Sprache |
|---|---|
| Тархалт | Герман, Австри, Швейцар, Лихтенштейн, Бельги, Итали г.м-ээр олон орон |
| Төрөлх хэлтний тоо | гол аялгуугаар: 90 (1990)[1] – 98 сая (2005)[2] бүх аялгуугаар: 120 сая (1990–2005)[1] хоёрдогч хэл болгон: 80 сая (2006)[3] |
| Хэлний ангилал |
Энэтхэг-Европ
|
| Бичиг үсэг | Латин үсэг (Герман хувилбар) |
| Албан ёсны хэрэглээ | |
| Улс |
Олон улсын байгууллага: |
| Томьёолбор | |
| ISO 639-1 | de |
| ISO 639-2 | ger (B) deu (T) |
| ISO 639-3 | Олон зүйл янз нь: deu – New High German gmh – Middle High German goh – Old High German gct – Alemán Coloniero bar – Austro-Bavarian cim – Cimbrian geh – Hutterite German ksh – Kölsch nds – Low German sli – Lower Silesian ltz – Luxembourgish vmf – Main-Franconian mhn – Mócheno pfl – Palatinate German pdc – Pennsylvania German pdt – Plautdietsch swg – Swabian German gsw – Swiss German uln – Unserdeutsch sxu – Upper Saxon wae – Walser German wep – Westphalian |
Герман хэл (герм. Deutsch эсвэл Deutsche Sprache) нь Энэтхэг-Европын хэлний язгуурийн герман хэлний бүлэгт багтдаг хэл юм.
Герман хэлээр Герман, Австри, Швейцари, Лихтенштейн, Люксембург улсад хэлцдэг. Түүнчлэн Бельги, Нидерланд, Франц, Итали зэрэг улсад герман хэлтэй цөөн үндэстэн оршин суудаг. Америкийн Нэгдсэн Улс, Канад зэрэг Германаас олон цагаачид суурьшсан улсуудад герман хэлтнүүд нэлээд бий. Мөн Зүүн Европын Болгар, Румын, Орос зэрэг улсад болон Төв Азийн Казахстан зэрэг улсад герман хэлт цөөнх бас бий.
Герман хэл нь Герман хэлний бүлд багтдаг Баруун Герман хэлний нэг юм. Англи, Нидерланд хэлнүүд нь мөн Баруун Герман хэлнүүд билээ. Герман хэлний олон үг англи хэлтэй холбоотой боловч хэлзүйн хувьд англи хэлнээс илүү нарийн төвөгтэй. Герман хэлэнд туслах үйл үг хэрэглэж байгаа тохиолдолд гол үйл үг нь өгүүлбэрийн эцэст очих ёстой байдаг.
Аялгууд [засварлах]
Ишлэл [засварлах]
- ↑ 1.0 1.1 Lewis, M. Paul, ed. (2009), Ethnologue: Languages of the World (16 ed.), Dallas, Texas: SIL International, <http://www.ethnologue.com/show_language.asp?code=deu>
- ↑ (2005) Länderkunde - Deutschland, Österreich, Schweiz und Liechtenstein im Querschnitt (German хэлээр). Berlin: Inform-Verlag. ISBN 3-9805843-1-3.
- ↑ (April 2006) National Geographic Collegiate Atlas of the World. Willard, Ohio: R.R Donnelley & Sons Company, 257–299. ISBN Regular:0-7922-3662-9, 978-0-7922-3662-7. Deluxe: 0-7922-7976-X, 978-0-7922-7976-1.
Гадаад холбоос [засварлах]
| Commons: German language - зураг, дуу, бусад юмс |
| Википедиа: Герман хэлээр |