Гималай

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
(Гималайн нуруу-с шууд холбогдсон)
Харайх: Удирдах, Хайлт
Төв Ази болон Өмнөд Азийн уур амьсгалыг зааглагч Хималай
Тэнгэрээс харагдах Макалу, Жомолунгма, Лоце, Чо Оюу

Гималай[1] эсвэл Хималай (сам. हिमालय, himālaya, «цастын орон»[2]) - дэлхийн хамгийн өндөр уулсын цэгцрээ юм.

Гималай Төвөдийн өндөрлөг (ар тал), Инд-Гангын нам дор газар (өвөр тал) хоёрын хооронд байрлаж, Төв Азийн уулархаг цөлөрхөг газар, Өмнөд Азийн халуун орны уур амьсгалт газрыг заагладаг. Түүнчлэн Балба, Бутан, Пакистан, Хятад (Төвөдийн өөртөө засах орон), Энэтхэг гэх 5 орны нутагт сунайна.

Хималай Төв болон Өмнөд Азийг бэлчирлэн 2900 км гаруй урттай, 350 км орчим цэмцгэр нумран тогтсон. Хималайн нуруудын дундаж өндөр 6 км ба ноён оргил нь 8848 м[3] өндөр Жомолунгма (Эверест) уул юм. Далайн түвшнээс дээш 8000 метрээс өндөр найман мянгат 10 оргилтой.

Хималайгаас баруун тийш Каракорум, Хиндукуш, Памир үргэлжилнэ.

Инд, Ганга, Хөх мөрөн Гималайн уулсаас эх авна.

[засварлах] Эшлэл

  1. орос. Гимала́и
  2. О.Сүхбаатар. Монгол хэлний харь үгийн толь. Улаанбаатар 1997 он
  3. Everest not as tall as thought Загвар:Ref-en

[засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: Гималай - зураг, дуу, бусад юмс
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр