Гисэньи

Гисэньи
Gisenyi
Хотын зураг
Киву нуурын эргийн наран шарлагын газар
Гисэньи is located in Rwanda
Гисэньи
Гисэньи
Руанда дахь хотын байршил
Солбицол: 1°42′S 29°15′E
Улс РуандаРуанда Руанда
Муж Баруун муж
Дүүрэг Рубаву
Газар нутаг  
 - Нийт км²
Хүн ам  
 - Нийт (2009) 106335
 - Нягтрал /км²

Гисэньи (Англи: Gisenyi) нь Руандагийн Баруун мужийн Рубаву дүүрэгт орших хот юм. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын хилийн хот Гоматай залгаа оршино. Хотын хүн ам 106 000 орчим (2009)[1].

Тодорхойлолт[засварлах | кодоор засварлах]

Нуурын эрэг

Киву нуурын эрэгт орших тус хот нь хэд хэдэн зочид буудал, гурван элсэрхэг наран шарлагын газар бүхий амралтын бүс юм. Усан спорт ихэд түгсэн. Гома, Гисэньи хотуудын байх, нуурын хойд эрэг нь ойр орших Нирагонго уулын дэлбэрэлтээс үүдэлтэй галт уулын лаваар хучигдсан байдаг. Гома, Гисэньи хотууд 1977, 2002 онуудад галт уулын дэлбэрэлтийн улмаас тэр хавийн газар нутгийн 15-40%-г устгасан лавын урсгалаас зайлж чаджээ. Гисэньи хотын төв нуурын зүүн хойд үзүүрт байх толгодын бэлд орших бөгөөд ирээдүйн галт уулын дэлбэрэлтэд өртөхгүйн тулд толгод руу хүрээгээ тэлж буй.

Гисэньид Руандагийн цорын ганц ундаа үйлдвэрлэгч болох Бралирва компани байрладаг бөгөөд Примус, Мүтциг зэрэг орон нутгийн шар айраг, мөн Амстел, Гиннесс зэрэг дэлхийд нэртэй шар айргуудаас гадна Кока-Кола брэндийн ундаануудыг үйлдвэрлэдэг.

Руандагийн хядлагын үеэр түр засгийн газар тус хотод байрлаж байв.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Ruanda: Die wichtigsten Orte mit Statistiken zu ihrer Bevölkerung". World Gazetteer. Retrieved 2009-05-14.