Гитар

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Классик гитар

Гитар (англ. Guitar) бол нэгэн төрлийн хөгжмийн зэмсэг бөгөөд эрт цагаас өдийг хүртэл өөрчлөгдөн уламжлагдаж ирсэн бөгөөд хөгжмийн олон хэлбэрийг бий болгосоон. Гитар нь ерөнхийдөө 6 утастай байдаг боловч 4, 7, 10, 12 утастай гитарын төрлүүд бий.

Гитар хөгжмийг блюз, каунтри, фламэнко, рок болон попын олон урсгалаас олж сонсож, таньж болно. 20-р зуунд цахилгаан гитар бүтээсэн нь хөгжмийн урлагийн түүхэн асар том хувьсал шинэчлэл хийсэн гэж үздэг. Тийм ч утгаараа 20-р зууны хамгийн шилдэг хөгжмийн зэмсэг болж чадсан бизээ.

Уламжлалт буюу жинхэнэ гитар маань дараах хэсгүүдээс бүтдэг. Нилээд хэдэн төрлийн мод, амьтны ходоодоор хийсэн утас, эсвэл нийлэг, металл утаснуудаас бүрддэг. Гитар хөгжмийг хийх, засах нь тун амархан.

Цахилгаан гитар гарч ирэхээс өмнө гитарыг нийлэг материалаар хийдэг байсан. Мөн төвөгтэй том хүзүү, модон нүүр, модон ар, хурц ирмэг, их бие нь ерөнхийдөө хотгор барихад эвгүй байдаг байсан. Гитар болон түүнтэй төстэй хөгжмийн зэмсэгүүдийг ойролцоогоор 5000 жилийн настай гэж үздэг. 6 утастай буюу сонгодог гитарыг анх Испанид үүссэн гэдэг боловч үүнтэй төстэй олон түүх өдийг хүртэл оршин тогтносоор байна. Хамгийн гол нь Испанид үүссэн хэмээх түүх өдийг хүртэлх түүхүүдээс үнэнд илүү ойртох түүх болохоор энэхүү нэр хүндтэй нэрийг өөрийн болгож чадсан юм. Европын бусад бүхий л утаст хөгжмийн зэмсэгүүдэд гитарын ул мөр хадгалагдсаар ирсэн байдаг. Мөн дундад ази, Энэтхэг зэрэг улсуудын эртний хөгжмийн зэмсэгүүдээс гитар хөгжмийн олон төст талыг олж болдог юм. Мөн Иранчуудын гитартай төстэй хөгжмийн зэмсэгийг сэтар гэж нэрлэдэг бол мөн Энэтхэгийн хөгжмийн зэмсэгийг Ситар хэмээн нэрлэдэг байна. Орчин цагийн гитар хэмээх үг нь Англи нэр бөгөөд Испанийн guitarra хэмээх үгнээс гаралтай бөгөөд энэхүү үг нь арабын qitara, Латин хэлний cithara хэмээн үгнүүдээс гаралтай. Зарим тохиолдолд грекын kithara, Персын sihtar хэмээх үгнээс үүсэлтэй ч гэж үздэг. Sihtar гэдэг нь Энэтхэгийн уламжлал эртний хөгжмийн зэмсэгүүдийн нэг юм. 9-р зууны үеийн Каролингиан Псалтэр хэмээх зурган дээр гитартай тун төстэй хөгжмийн зэмсэг барьсан байдаг. Испанид 15-16-р зууны үед гитар хөгжим үүссэн гэж үздэг. Түүнтэй нэгэн адилаар гитартай төстэй олон хөгмжийн зэмсэгүүд үүссэн байдаг. Гитар хөгжим өдийг хүртэл тэднээс хэлбэр дүрс, дугаралтын онцлогоороо ялгаран үлдэж чадсан юм. Пийпаа хэмээх хөгжмийн зэмсэг нь хэлбэрийн хувьд гитартай тун төстэй. Энэ зэмсэг нь орчин цагийн гитартай тун адилхан бөгөөд зарим хүмүүс гитар байна гэж андуурдаг. Испаний 1576 оны нэгэн хэвлэлд гитар хэмээх хөгжмийн зэмсэг үүссэн талаар бичсэн нь олдсон байна. Гитар нь Испани үндэсний хөгжим гэж хэлэхэд тун хэцүү. Яагаад гэвэл Европын болон Арабын зарим улсуудын үндэсний хөгжмийн зэмсэгүүдээс ялгараад байх том онцлог байдаггүй. Тэхээр гитар хэмээх хөгжим тодорхой өөрийн гэсэн үүссэн нутаггүй байх нь. Магадгүй гитар хөгжим бусад олон утаст хөгжмийн зэмсэгүүдийн нэгдэл болж олон улс даяар мэддэг болсон хамгийн гайхалтай хөгжмийн зэмсэг ч байж болох.