Говь

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Сансраас авсан зураг
Монгол улс, Өмнөговь аймаг
Хонгорын Элс, тэмээн сүрэг
Gobi-desert-map.gif
Говь Гурвансайханы Үндэсний Хүрээлэн дэх Хонгорын Элс
Говьд амьдардаг гэгдэх Олгой хорхой

Говь гэдэг нь монгол хэлэнд цөлөрхөг газрыг заасан утгатай үг бөгөөд Монгол улсын өмнөд хэсэг, БНХАУ-ын хойд, баруун хойд хэсгээр үргэлжлэх цөлийг ерөнхийд нь Говь гэнэ. Ази тивд орших хамгийн том, дэлхийд 5-д орох цөлийн бүс юм. Хойд талаараа Алтайн нуруу, Монголын тал хээр нутаг, баруун өмнө талаараа Төвдийн өндөрлөг, зүүн өмнө талаараа Хятадын тэгш өндөрлөгтэй хаяа залгана. Говь нь Их Монгол Улсын үед чухал ач холбогдол бүхий нутаг байсан бөгөөд Торгоны замын дагуух хэд хэдэн хот суурин газар Говьд оршино.

Өндөр сүрлэг Гималайн нуруу нь энэ бүс нутагт ирэх борооны үүлийг хаадгаас шалтгаалж, хур тунадас бага ордог тул Говь үүсчээ. Говь нь байгаль цаг уур, топографийн хувьд олон янзын, ховор амьтан ургамал олонтой. Ялангуяа Өмнөговь аймгийн нутагт орших Нэмэгт уул нь эртний үлэг гүрвэлүүдийн ховор олдвор ихээр олддогоороо алдартай.

Гадаад холбоосууд[засварлах]