Говь-Алтай
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
|
|||
| Байгуулагдсан | 1940 | ||
| Аймгийн төв | Алтай | ||
| Газар нутаг | 141,400 км² | ||
| Хүн ам • Нийт (2000) • Нягтшил |
63,673 0.45/км² |
||
| Утасны код | +976 (0)148 | ||
| Машины код | ГА- | ||
| ISO 3166-2 | MN-065 | ||
| Вэбсайт | gate1.pmis.gov.mn/gobi-altai/ | ||
Говь-Алтай нь Монгол улсын баруун өмнөд хэсэгт орших аймаг юм. Аймгийн төв нь Алтай.
Агуулга |
[Засварлах] Газар зүй
Говь-Алтай аймаг нь монголын баруун өмнөд хэсэгт орших бөгөөд нутгийн дундуур нь Монгол Алтайн нуруу баруун хойноос зүүн урагшаа чиглэлтэйгээр нэвтлэн өнгөрнө. Сутай, Бурхан Буудай, Алагхайрхан, Ажбогд, Гичгэнэ зэрэг өндөр уулууд оршино. Мөн Шарга, Бигэр, Хүйс зэрэг томоохон хотгоруудад нь кайнозойн хурдас тархсан бөгөөд уулархаг нь кембрийн ба кембрийн өмнөх суурь чулуулагтай юм. Чулуун нуүрс (Зээгт), үнэт чулуу (Алтан худаг), барилгын материал зэрэг ашигт малтмал бий.
Аймгийн нутгийн хойд захаар Завхан гол урсах бөгөөд Зүйл, Сагсай зэрэг адагтаа ширгэдэг гол горхи бий, Мөн Ихэс, Шарга, Тонхил зэрэг нуурууд бий. Хөнхөр зуслан, Улаанхайрхан, Аргалант зэрэг рашаан ус бий. Говь-Алтай аймаг бол нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр улсдаа 2-рт орно.
[Засварлах] Амьтан ургамал
Алтайн өвөр хэсгээр цөлийн бор саарал, хөрс, ууландаа уулын нугын ба уулын хүрэн хөрстэй, нутгийн хойд хэсгээр хүрэн хөрстэй, Алтайн өврөөр говийн ургамалтай, ууландаа уулын хээр, хойд хэсгээрээ хээрийн ургамал тархжээ. Аймгийн нутагт дэлхийд нэн ховордсон бөхөн, хулан, хавтгай болон бусад олон төрлийн амьтад амьдардаг байна, Аймгийн хэмжээгээр 2 сая гаруй малтай бөгөөд малын олонхи нь хонь, ямаа юм. Газар тариалан бараг хөгжөөгүй газар болно. Говь-Алтай аймагт Хятад улс руу гарах Бургастайн хилийн боомт Алтай суманд бий.
[Засварлах] Алдартнууд
Говь-Алтай аймгаас Монгол Улсын Генерал цолтон хамгийн олон төржээ.
[Засварлах] Сумд
- Алтай сум
- Баян-Уул сум
- Бигэр сум
- Бугат сум
- Дарви сум
- Дэлгэр сум
- Есөнбулаг сум
- Жаргалан сум
- Тайшир сум
- Тонхил сум
- Төгрөг сум
- Халиун сум
- Хөхморьт сум
- Цогт сум
- Цээл сум
- Чандмань сум
- Шарга сум
- Эрдэнэ сум
| Говь-Алтай | |
|---|---|
| Алтай сум | Баян-Уул сум | Бигэр сум | Бугат сум | Дарви сум | Дэлгэр сум | Есөнбулаг сум | Жаргалан сум | Тайшир сум | Тонхил сум | Төгрөг сум | Халиун сум | Хөхморьт сум | Цогт сум | Цээл сум | Чандмань сум | Шарга сум | Эрдэнэ сум Аймгийн төв: Алтай хот |
|
| Монгол улсын Аймгууд | |
|---|---|
| Архангай | Баян-Өлгий | Баянхонгор | Булган | Говь-Алтай | Говьсүмбэр | Дархан-Уул | Дорноговь | Дорнод | Дундговь | Завхан | Орхон | Өвөрхангай | Өмнөговь | Сүхбаатар | Сэлэнгэ | Төв | Увс | Ховд | Хөвсгөл | Хэнтий Нийслэл хот: Улаанбаатар |
|
