Голомт банк

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Голомт банк
Үйл ажиллагаа эхэлсэн 1995
Улс Flag of Mongolia.svgМонгол улс
Төв Улаанбаатар
Вэбсайт www.golomtbank.com

Голомт банк нь Монголд үйл ажиллагаагаа эрхэлдэг банк юм.

[Засварлах] Түүх

Голомт банк 1995 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Банк нь Бодь Группын охин компани юм.

Тухайн үедээ банк санхүүгийн үйлчилгээ гэдэг бол иргэд, аж ахуйн нэгждээ ч хүрдэггүй, хаалттай, хүнд сурталтай байсан бол тус банк анх иргэдийн данс нээх, 24 цагийн үйлчилгээ, гадаадад зорчиход нь туслах дэм болох VISA, MasterCard гаргасан, мөн гадаад дотоод руу мөнгө гуйвуулахад нь хамгийн дөт хурдан үйлчилгээ болох Western Union үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

1995 онд Зөвлөх Адриан Хиллийг Англи улсаас урьж авчирч байсан тэр жилдээ Швейцарийн Credit Suisse, Германы Berliner банкуудтай харилцаа тогтоож эхний 100 хадгаламж эзэмшигчийн дунд "Азтай хадгаламж эзэмшигч" шалгаруулж байжээ.

1996 онд Германы Dresdner, Commerz, АНУ-ын Union банкуудтай харилцаа тогтоов. Гадаад төлбөр тооцооны эрхтэй болов. Герман Монголын бизнес зөвлөлийн гишvvнээр элсэв. Бэлэн бус төлбөр тооцооны дэвшилтэт хэлбэрийг нэвтрvvлэх анхны алхам болгож "Голомт чек" төлбөрийн чекийг нэвтрvvлэв. Германы Berliner банктай хамтарч Монголын арилжааны банкуудад зориулсан картын төлбөр тооцоо сэдэвт сургалтыг Берлинд амжилттай зохион байгуулав.

1998 онд Засгийн газрын шийдвэрээр vйл ажиллагаа нь доголдож дампуурахад хvрээд байсан төрийн өмчийн Сэргээн Босголт банкыг нэгтгэж 2 сар ажиллаж байжээ. 1999 онд орон нутагт анхны салбараа нээсэн байна.

2000 онд Улс хоорондын мөнгөн гуйвуулгын "Western Union" сvлжээнд анх нэгдэн орж ,Арилжааны банкуудаас анх удаа жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор "Жижиг зээл" олгож эхлэсэн ба "2000 оны шилдэг Аж Ахуйн Нэгж", 2000 оны vндэсний бvтээмжийн шагналуудыг авчээ.

2001 онд Австрийн Handles банктай харилцаа тогтоов. Монгол Солонгосын бизнес зөвлөлийн гишvvнээр элсэв. Азийн Хөгжлийн Банкны "Ажлын байр нэмэгдvvлэх төсөл"-ийн зээлийг олгож эхлэв. Гэрээт байгууллагын ажилчдын цалинг картаар олгож эхлэв.

2002 онд Банкны бvртгэл тооцооны иж бvрэн систем болох GALAXY-д шилжиж салбар хоорондын тооцоог онлайн болгов. Зоос, Капитрон, Хаан банкуудыг мастер, биза карт гаргахад хамтарч ажиллав. Азийн бvтээмжийн байгууллагын тэргvvн туршлагын сvлжээнд элсэв. Лондонд төлөөлөгчийн газар нээв. Ирээдvйн шилдэг боловсон хvчнийг нээн илрvvлэхэд дэмжлэг болох зорилгоор Голомт банкны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав.

Картнаас байр, цахилгааны төлбөрөө төлөх биллингийн vйлчилгээг анх нэвтрvvлэв. "SMS 525" гар утаснаасаа картын мэдээлэл авах vйлчилгээг анх нэвтрvvлэв. "ТОП 100 Аж Ахуйн Нэгж" шагнал хvртэв.

[Засварлах] Үйлчилгээ

Телефон банк, Интернэт банк, Электрон банк, “Алтан түлхүүр” хүүхдийн мөнгөн хадгаламж, “Алтан түрүү” юаны карт, “Монголын Оюутны Хөнгөлөлтийн Карт” нэрийн VISA Electron болон Maestro карт, SMS банк, Платинум карт, Толин карт, Чөлөөт хөрвөх сертификат зэрэг шинэ үйлчилгээнүүдийг Монголд хамгийн анх нэвтрүүлжээ.

Хувийн хэрэгсэлүүд