Голын далайн гахай

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Голын далайн гахай
Хятадын голын далайн гахай
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Халимтан
Дэд баг: Шүдэт халимтан
Дээд овог: Platanistoidea
Families

Текстээс үзнэ үү

Голын далайн гахай гэж цэнгэг уст гол буюу голын адгийн булан тохойд амьдардаг дөрвөн зүйл далайн гахайг хэлнэ. Голын далайн гахайнууд Ази, Өмнөд Америкт тархсан байдаг. Тэд Халимтан багийн Platanistoidea хэмээх дээд овгийг бүрдүүлнэ. Гурван зүйл нь цэнгэг уст голд амьдардаг бол дөрөв дэх зүйл болох Ла-Платын далайн гахай нь давстай ус бүхий, далайн устай төстэй орчинтой, Ла-Плат голын адгийн булан тохойд амьдардаг байна. Гэхдээ түүнийг далайн далайн гахайн дээд овогт бус, голын далайн гахайн дээд овогт багтаадаг ажээ.

Голын далайн гахайнууд амьдрах орчны хязгаарлагдмал байдал, ан агнуур болон байгалиасаа цөөхөн байснаас шалтгаалан, мөхөх аюулд ойрхон байгаа.

Тодорхойлолт[засварлах]

Голын далайн гахайнууд 2.4 метр хүртэл өсч томрох нь байдаг ч ихэнхдээ түүнээс бага хэмжээтэй байдаг. Тэд цагаан, ягаан, шар, бор, саарал, хар өнгөтэй байна[1].

Таксономи[засварлах]

1998 онд Райс голын далайн гахайн Platanistoidea буюу голын далайн гахайныхан дээд овогт багтах дөрвөн овгийг тодорхойлжээ[1]. Өмнө нь Platanistoidea дээд овгийг цорын ганц Platanistidae хэмээх овгоос бүрддэг гэж үздэг байсан. Уг хуучин ангиллаар одоогийн дөрвөн овгийг бүгдийг тэрхүү овогт багтааснаас гадна Ганга ба Индиййн голын далайн гахайг тусдаа зүйлд тооцдог байжээ. Тэд цөм том, булингартай ус бүхий голуудад амьдардаг. Тэдний өвөг дээдэс ньанх задгай далайд амьдардаг байгаад, гол руу орж, тэндээ амьдрах болсон гэж үздэг[2][3]. 2006 оын 12 сард хийсэн судалгаагаар Lipotidae овгийн нэг ч төлөөлөгчийг (Хөх мөрний далайн гахай) олоогүй бөгөөд уг зүйлийг мөхсөнд тооцжээ[4][5].

Райсын хийсэн, одоогийн ангилал (1998)[засварлах]

Хуучин ангилал[засварлах]

Далайн ба голын далайн гахайнуудын ялгаа[засварлах]

Далайн ба голын далайн гахайнууд аль аль нь нэг төрлийн халим билээ. Гэхдээ тэд харагдах байдлаараа зарим талаар ялгаатай. Жишээлбэл голын далайн гахайн хоншоор нь ойролцоогоор 30 см урттай байдаг бол далайн далайн гахайнуудынх дөрөв дахин богинохон байдаг. Мөн голын далайн гахайн нүд далайд амьдардаг төрлүүдийнхээсээ жижигхэн, тэд харанхуй, булингартай усанд амьдардаг тул харах эрхтэн нь сул хөгжжээ. Ийм орчин нь голын далайн гахайнуудыг арай идэвхгүй амьдралтай болгосон байна. Голын далайн гахайнууд ихэвчлэн загасаар хооллоно[1].

Байжигийн тухай[засварлах]

2006 оны 12 сарын 13-нд шилдэг мэргэжилтнүүдээс бүрдсэн баг 45 хоногийн хайгуулын эцэст нэгийг ч олж тогтоож чадалгүй, Байжиг (Хөх мөрний далайн гахай, Хятадын голын далайн гахай) мөхсөнд тооцжээ[4][6]. Байжиг хамгийн сүүлд 2004 оны 9 сард харжээ[7]. 2007 оны 8 сард нэг хүн Хөх мөрөнд Байжиг харж, бичлэг хийсэн тухай мэдээлэл гарч, мөн оны 9 сараас хойш эрдэмтэд олж илрүүлэхээр оролдсоор байгаа юм[8].

Хэт олноор нь агнасан, далан босгосон, мөн усны ойр орчмын дуу авианы бохирдол (далайн гахай нь дуу авиагаар идэш тэжээлийнхээ байршлыг олж тогтоодог) тэднийг мөхөхөд хүргэсэн гэж үзэж буй. Энэ тухай Ройтерс агентлагийн мэдээнд, сүүлийн 50 жилд мөхсөн анхны усны хөхтөн амьтан боллоо гэж мэдээлжээ.

Тайлбар[засварлах]

  1. 1.0 1.1 1.2 Rice, D. W. (1998). Marine mammals of the world: systematics and distribution. Society of Marine Mammalogy Special Publication Number 4, 231. 
  2. Cassens, I., S. Vicario, V. G. Waddell, H. Balchowsky, D. Van Belle, W. Ding, C. Fan, R. S. L. Mohan, P. C. Simoes-Lopes, R. Bastida, A. Meyer, M. J. Stanhope, and M. C. Milinkovitch (2000). "Independent adaptation to riverine habitats allowed survival of ancient cetacean lineages". Proceedings of the National Academy of Sciences of the United States of America 97 (21): 11343–11347. DOI:10.1073/pnas.97.21.11343.
  3. Hamilton, H., S. Caballero, A. G. Collins, and R. L. Brownell Jr. (2001). "Evolution of river dolphins". Proceedings of the Royal Society of London Series B: Biological Sciences 268 (1466): 549–556. DOI:10.1098/rspb.2000.1385.
  4. 4.0 4.1 Turvey, S. T., R. L. Pitman, B. L. Taylor, J. Barlow, T. Akamatsu, L. A. Barrett, X. Zhao, R. R. Reeves, B. S. Stewart, K. Wang, Z. Wei, X. Zhang, L. T. Pusser, M. Richlen, J. R. Brandon and D. Wang (2007). "First human-caused extinction of a cetacean species?". Journal of the Royal Society, Biology Letters 3 (5): 537–540. DOI:10.1098/rsbl.2007.0292.
  5. All Headline News, Dec. 2006.
  6. http://www.allheadlinenews.com/articles/7005844811
  7. http://www.baiji.org/fileadmin/pdf/1206_release_YFDE.pdf
  8. http://www.usatoday.com/tech/science/2007-08-29-china-dolphin_N.htm

Эшлэл[засварлах]

  • Reeves, Randall R. et al. (2002). National Audubon Society guide to marine mammals of the world. Alfred A. Knopf. 527 pp.