Голын халиу

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Голын халиу
Otter in Southwold.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 NT.svg
Ховордох дөхсөн (ОУБХХ) [1]
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Суусрын овог, Mustelidae
Дэд овог: Lutrinae
Төрөл: Lutra
Зүйл: L. lutra
Латин нэр
Lutra lutra
(Карл Линней, 1758)
Амьдрах бүс
Амьдрах бүс


Голын халиу (Lutra lutra), нь Суусрын овгийн махчин амьтан бөгөөд Европ, Азид тархан нутагладаг.

Тэд Хойд Америкийн голын халиунаас богино хүзүү, чихний хорондох зай, урт сүүлээр ялгаатай.[2]

Тархалт[засварлах]

Энэ зүйл халиу хамгийн өргөн тархсан бөгөөд Ази, Европ болон Африкт амьдарна. Голланд ба Швейцарьт устсанд тоооцогдож буй. Латвид түгээмэл таарах ба мөн Норвеги, Их Британид бий. [3]. Италид Калоре голын бүсэд таардаг.

Тэдний гол идэш нь загас бөгөөд мөн шувуу, шавьж, мэлхий, үет хөлтөн болон жижиг хөхтөн амьтан, тухайлбал залуу зулзаган Евразийн минж зэрэг иддэг.[4].

Ерөнхийдөө цэнгэг ус, хуурай газар амьдрах зохилдолгоотой боловч далайн эргийн давстай усанд амьдарч чадна. Гэхдээ арьс үсээ цэвэрлэхийн тулд байнга цэнгэг усанд орох хэрэгтэй аж. Биеийн урт 55-95 см мөч богинохон хурууны салаа арьсаар холбогдсон угаараа бүдүүн урт хөлтэй. Хүрэн халиун бор зүсмийн өтгөн ноолууртай. Тачир үслэг ан. Махилзаж суналзсан өвөрмөц хөдөлгөөнтэй.

Монгол улсын хувьд Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтий, Хянганы хаяа уулсын гол, зарим цэнгэг нуурт тархмал байгаад үгүй болжээ. Энэ зууны хорь, гучаад онд Онон, Минж, Завхан, Тэс, Тамир, Чулуут, Шишгэд, Дэлгэр мөрөн, Эг, Халх голын савд ховорхон үзэгддэг байжээ.1995 оны байдлаар Шишгэд голын Тэнгис-Шишгэдийн бэлчрээс улсын хил хүртлэх, Халх голд, Амгалантаас улсын хил хүртлэх зах хязгаарт маш цөөн үлдэж Бэлтэс, Эг, Тэс, Хуримт голын зарим хэсэгт хааяа гүйдлээр үзэгдэнэ. Халх, Нөмрөг голын шигүү бургас, монос, зэгс шугуйт зэлүүд ширэнгэ тохойд байралдаг. Шишгэдэд уулын тайгын гүн хавцал, өтгөн шигүү ой дундуур урссан өвөл харзалдаг, ширүүн урсгалтай боргиотой хэсэгт тааралдана.

Зан авир ба үржил[засварлах]

Fischotter Lutra lutra1.jpg

Голын халиу нь өөрийн эзэмшил нутагтай байх ба бусдаас сайтар хамгаалан ганцаар амьдрана. Нэг халиу дундажаар 18 км орчим газар эзэмшдэг аж.

Орогнодог нүхний амсар голын эрэгт, усний түвшнээс доод талд, харин хэвтэр ноохой нүхнийхээ мухарт эргээс 4 м хүртэл зайд газар доор 2 м хүртэл гүнд байна. Ноохойноосоо дээш цооног малтаж, хүн үл нэвтрэх, үзэхүйеэ бэрх өтгөн ширэнгэ дотор, эсвэл бутан доогуур салхивч, өрх гаргана.

Жилийн аль ч улиралд эвцэлдэх ба эмэгчин нь 63 хоног хээлээ тээж 1-4 зулзага гаргана. Эрэгчин нь үр зулзагаа өсгөж тэжээхэд оролцдоггүй байна.

Шишгэдэд 3 сарын дундаас отолж эхэлдэг. Халх голд нутгийнхан 5 бойртой ивүү үзсэн тохиолдол бий. Ихэвчлэн загасаар хооллохоос гадна, жижиг мэрэгч, шувуу, усны амьтдыг иднэ. Усанд доторх болон эргийн хад чулуу, унанги, модон дээр нарлаж, салхилж хэвтдэг. Өвөл заримдаа татмын шугуй, тохойг хэсэж, уул давж, ойг туулан хэдэн арван км хол голоос голд гүйдэг.

Тоо толгой хомсдох шалтгаан[засварлах]

Далаад оны сүүлчээр Монголд 20 гаруйхан байв. Дээр үеэс хайр гамгүй агнаснаас хүн байнга нутагладаг том голуудын татамд аль хэдийн устаж, зэлүүд нутагт нэн цөөн үлдсэн. Өвөл хоол тэжээл хайх, нар салхинд гарах, үржлийн хосоо олж, хөөцөлдөх зэргээр уснаас гарч цас мөсөн дээгүүр хэсэх үед хүн золбин нохой, чоно, нохой зээх, бүргэд мөрдөн отож хороодог. Нүхний амсрыг мөс таглан хөлдөх, өрхөөр үер орж, эрэг нурж үүр байр усанд автах зэргээс бүлээрээ сөнөдөг.

Эшлэл[засварлах]

  1. Ruiz-Olmo, J., Loy, A., Cianfrani, C., Yoxon, P., Yoxon, G., de Silva, P.K., Roos, A., Bisther, M., Hajkova, P. & Zemanova, B. (2008). Lutra lutra. IUCN 2008. IUCN ховордсон зүйлүүдийн улаан ном. 21 March 2009-д авсан. Database entry includes justification for why this species is near threatened
  2. American Natural History, by John Davidson Godman, published by Hogan & Thompson, 1836
  3. "Shetland Otters"
  4. Kitchener, Andrew (2001). Beavers. ISBN 187358055X. 

Гадаад холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: lutra lutra
Викизүйлд lutra lutra-тай холбоотой мэдээлэл байна.