Гонзало Хигуайн

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Гонзало Хигуайн
Higuain against Zurich 11-25-2009.jpg
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Гонзало Херардо Хигуайн
Төрсөн огноо 1987 оны арванхоёрдугаар сарын 10
Төрсөн газар Брест, Франц
Биеийн өндөр 1.85 метр
Биеийн жин 75 кг
Тоглодог байрлал довтлогч
Клубын мэдээлэл
Одоогийн клуб Реал Мадрид
Дугаар 20
Тоглосон клубууд
Он Баг Тоглосон тоо
(Гоол)
2004 - 2006
2007 -
Ривер Плейт
Реал Мадрид
32(15)
110(59)
Үндэсний шигшээ
2008
2009 -
Аргентин (олимп)
Аргентин
1(2)
8(6)

Гонзало Херардо Хигуайн (исп. Gonzalo Gerardo Higuaнn) нь 1987 оны арванхоёрдугаар сарын 10-нд Францын Брест хотод төрсөн Аргентиний хөлбөмбөгийн үндэсний баг, Испанийн эзэн хааны Реал Мадрид клубийн довтлогч юм. Аав болон дүү нь хөлбөмбөгчин ажээ.

Бага нас[засварлах]

Түүний аав Францын лигт тоглодог хөлбөмбөгчин Эл Пипа хочтой Ёрге Хигуайн гэгч Аргентины уугуул боловч Францын суугуул хүн юм. Ээж нь Францын жүжигчин Нэнси Закарас гэж хүн бий.

Клуб[засварлах]

Ривер Плейт[засварлах]

Аргентиний лигт 33 түрүүлсэн домогт Ривер Плейт клубт 2004 - 2006 оны хооронд байх үедээ 32 тоглолтонд оролцож 15 гоол хийсэн амжилтыг үзүүлсэн хэдий ч 2006 оны аравдугаар сард Бока Хуниорс клубтэй хийсэн дербид өөрийгөө нээн харуулсан Хигуайныг дасгалжуулагч нь Ирээдүйд тодоос тод гялалзах суперод тоглогч болно гэж итгэж түүнийг дэлхийн супер клуб Реал Мадрид клубтэй холбож өгчээ.

Реал Мадрид[засварлах]

2009 он, Гозало Хигуайн Реал Мадридад

2007 он, 19 настай довтлогч Хигуайн 13 сая еврогоор Реал Мадридтай гэрээ байгуулжээ. Оддын цуглуулга болсон тус клубт ахлагч Раулын хамтаар урд хэсэгт гайхалтай хослон тоглолт энэ үеэс үзүүлж эхэлсэн байна. Реалд анхны тоглолтоо Реал Зарагоза клубтэй талбай дээр нь тоглоход оролцсон ба анхны гоолоо Атлетико Мадрид клубтэй тоглосон тоглолтонд хийсэн боловч баг нь хайнцаж байв. 2008 оны зуны наймааны цонх хаагдах үеэр Италийн алдарт Ювентус клуб Хигуайныг 25 сая еврогоор авах санал тавьж байсан байна. 2008 оны улиралаас эхлэн тэр Реалын гарааны 11-н тоглогчоор тоглох болсон бөгөөд тухайн улирал 24 тоглолтонд оролцож лигт 22 гоол хийж топ гоолчин болжээ. 2010 оны нэгдүгээр сарын 15-нд Хигайн Реал Мадритай 2016 он хүртлэх гэрээг шинэчлэн байгуулж Раул, Роналдо, Кака нарын хамтаар Испанийн Эзэн хааны цомыг авахын төлөө мөнхийн өрсөлдөгч Барселонатай тоглоход бэлтгэж буй.

Олон улсын гараа[засварлах]

Аргентиний шигшээ болон Францын шигшээн аль аль нь түүнийг дуудаж байв. 2008 онд Бээжингийн олимпт Аргентиний олимпийн шигшээ багт дуудагдсан ч тоглолтонд оролцоогүй байж байгаад 2009 оны тавдугаар сард Гветемалийн багтай хийсэн нөхөрсөг тоглолтонд гараанд гарч 2 гоол хийж олимпийн шигшээ дэх кареераа дуусгасан. 2009 онд Аргентиний шигшээ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Диего Марадона оруулжээ. Шигшээд өдгөө найман тоглолтонд оролцож зургаан гоол хийсний дөрвөн гоолыг ДАШТ-2010 тэмцээнд дөрвөн удаа гараанд гарахдаа хийжээ. Хэсгийн тоглолтонд гурван гоол, шөвгийн 16-гийн тоглолтонд Мексикийн шигшээг 3-1 харьцаагаар хожиход нэг гоол оруулж ДАШТ-ний алтан шаахайн эзэн болоход ойрхон байна.

Үзүүлэлт[засварлах]

Клуб[засварлах]

Клуб Улирал Лиг Цом Тив Бусад Бүгд
Гараа Гоол Ашигтай дамжуулалт Гараа Гоол Ашигтай дамжуулалт Гараа Гоол Ашигтай дамжуулалт Гараа Гоол Ашигтай дамжуулалт Гараа Гоол Ашигтай дамжуулалт
Ривер Плейт 2004-05 3 0 0 0 0 0 0 0 0 0 0 0 2 0 0
2005-06 12 5 5 5 3 0 0 0 0 0 0 0 18 8 5
2006-07 17 10 11 0 0 0 0 0 0 1 0 0 19 10 11
Бүгд 32 15 16 5 3 0 0 0 0 1 0 0 38 18 16
Реал Мадрид 2006-07 19 2 3 2 0 0 2 0 0 0 0 0 23 2 3
2007-08 25 8 3 2 1 0 5 0 0 0 0 0 32 9 3
2008-09 34 22 9 2 1 0 7 0 0 1 1 0 44 24 9
2009-10 32 27 5 1 0 0 7 2 1 0 0 0 39 29 6
Бүгд 110 59 20 7 2 0 21 2 1 1 1 0 139 64 21
Нийт 143 74 36 12 5 0 21 2 1 2 1 0 178 82 37

Олон улсын гараа[засварлах]

Аргентиний нэрийн өмнөөс

# Хэзээ Хаана Өрсөлдөгч Оноо Дүн Тэмцээн
1. 2009 - 10 - 1 Ривер Плейт стадион  Перу 1 – 0 2 – 1 ДАШТ-2010 сонгон шалгаруулалт
2. 2010 - 3 - 3 Аллианз Арена  Герман 1 – 0 1 – 0 Нөхөрсөг тоглолт
3. 2010 - 6 - 17 Соккер Сити  Өмнөд Солонгос 2 – 0 4 – 1 ДАШТ-2010
4. 2010 - 6 - 17 Соккер Сити  Өмнөд Солонгос 2 – 0 4 – 1 ДАШТ-2010
5. 2010 - 6 - 17 Соккер Сити  Өмнөд Солонгос 2 – 0 4 – 1 ДАШТ-2010
6. 2010 - 6 - 27 Соккер Сити  Мексик 2 – 0 3 – 1 ДАШТ-2010

Шагнал[засварлах]

Клуб[засварлах]

  • Реал Мадрид
    • Ла лиг: 2006, 2007-08
    • Испанийн Супер цом: 2008

Холбоос[засварлах]