Гордон Стракан

Гордон Стракан

Селтик багийн дасгалжуулагч Стракан
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрГордон Дэвид Стракан
Өндөр1.68 м
БайрлалХагас хамгаалагч
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1971–1977Данди69(13)
1977–1984Абердин183(55)
1984–1989Манчестер Юнайтед160(33)
1989–1995Лидс Юнайтед197(37)
1995–1997Ковентри Сити26(0)
Нийт635(138)
Шигшээ баг
1979Шотланд U-211(0)
1980–1992Шотланд50(5)
Дасгалжуулсан багууд
1996–2001Ковентри Сити
2001–2004Саутхэмптон
2005–2009Селтик
2009–2010Миддлсбро
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).

Британийн Эзэнт Гүрний одонт Гордон Дэвид Стракан (Англи: Gordon David Strachan, 1957 оны 2 сарын 9-нд төрсөн) нь Шотландын хөлбөмбөгчин, хөлбөмбөгийн менежер юм. Тэрээр хамгийн сүүлд 2010 оны 10 сар хүртэл Миддлсбро багийг удирдаж байв. Стракан Данди, Абердин, Манчестер Юнайтед, Лидс Юнайтед болон Ковентри Сити багуудад тамирчны замналаа өнгөрүүлсэн бөгөөд Шотландын шигшээ багт тоглодог байлаа. Миддлсброг удирдахаасаа өмнө Стракан Ковентри Сити, Саутхэмптон, Селтик багуудыг дасгалжуулж байсан. Тамирчин ахуйдаа лигийн 635 тоглолтод оролцож, 138 гоол оруулсан бөгөөд 25 улирлынхаа 21-т нь Англи, Шотландын дээд лигт өрсөлдөж байв. Шигшээ багтаа 50 тоглолт хийж, 5 гоол оруулсан бөгөөд Испани 82, Мексик 86 гэсэн 2 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорьжээ. Стракан 1997 онд 40 настайдаа зодог тайлсан нь Премьер лигт хаалгачдыг эс тооцвол хамгийн өндөр үзүүлэлт юм.

Стракан 2007 онд Шотландын Хөлбөмбөгийн Алдрын Танхимд багтсан. Түүний хоёр хүү Крэйг болон Гэвин нь мөн хөлбөмбөгчид юм.

Гадны холбоосууд[засварлах | кодоор засварлах]