Грегг Попович

Грегг Чарльз Попович (Англи: Gregg Popovich, 1949 оны нэгдүгээр сарын 28-нд төрсөн) — Америкийн НБА-гийн Сан-Антонио Спёрс багийн ерөнхий дасгалжуулагч бөгөөд 1996 оноос тасралтгүй ажиллаж байгаа НБА, цаашлаад Хойд Америкийн мэргэжлийн спортын түүхэнд он удаан жил тогтвортой ажилласан түүхт дасгалжуулагч болжээ. Дөрвөн удаагийн оны шилдэг дасгалжуулагчаар нэрлэгдсэн, "Дасгалжуулагч Поп"[1] хэмээн авгайлуулдаг түүний удирдлаган дор Спёрс НБА-д тав (1999, 2003, 2005, 2007 болон 2014 онуудад) аваргалсан.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Түүнийг эцэг Серби, эх Хорват үндэстэн байсан ба хүүгээ Америкт, Индиана мужид төрүүлэн өсгөжээ. Попович дунд сургуулиа төгсөөд шууд АНУ-ын Агаарын Нисэх хүчний (АНХ) академид дөрвөн жилээр элсэн суралцахдаа сагсан бөмбөгийн багт амжилттай тоглож байжээ. Академаа төгсөөд Тагнуулын Ерөнхий газар, дараа нь АНХ-д ажиллаж байжээ. Чингэхдээ 1970-аад оны үед нэр нь түгэж байсан армийн сагсан бөмбөгийн багийн ерөнхий дасгалжуулагчийн туслах-ерөнхий болж, нэгэнтээ спортын мэргэжилтэн болсон юм. Армиас чөлөөнд гарсаны дараахан коллежийн багуудыг түрхэн хугацаанд дасгалжуулж байгаад 1987 онд мэргэжилтнүүдийн хараанд өртөж, тэр дундаа Сан-Антонио Спёрс багийнхны хөөцөлдлөгөөгөөр ирээдүйн халаа болон бэлтгэгдсээр 1996 онд жинхэлсэн түүхтэй.

Поповичоос спортын дүн шинжээч, хөтлөгч-тайлбарлагч нар барагтай бол үг унагааж чаддаггүй хөгжилтэй баримт бий.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Dan Wetzel (June 14, 2007). "French connection". Archived from the original on 2011-08-05. Retrieved 2011-09-03.

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Грегг Попович – Викимедиа зураг, бичлэг, дууны сан