Грек
| Уриа Ελευθερία ή θάνατος "Эрх чөлөөгүй бол үхэл" |
|
| Төрийн дуулал Ύμνος εις την Ελευθερίαν Эрх чөлөөний дуулал |
|
| Нийслэл | Афин |
| Албан ёсны хэл(нүүд) | Грек хэл |
| Засаглал | Парламентийн засаглалтай бүгд найрамдах улс |
| - Ерөнхийлөгч | Каролос Папульяс |
| - Ерөнхий сайд | Георгиос Папандреу |
| Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
| - Османы эзэнт гүрнээс тусгаарласан | 1821 оны 3 сарын 21 |
| - Хүлээн зөвшөөрөгдсөн | 1830 оны 2 сарын 3, Лондоны протоколд |
| - Одоогийн Үндсэн Хууль | 1975, "Гурав дахь бүгд найрамдах улс" |
| Европын холбоонд элссэн | 1981 оны 1 сарын 1 |
| Газар нутаг | |
| - Нийт | 131,990 км² (96-д) |
| - Ус (%) | 0.8669 |
| Хүн ам | |
| - 2008 оны тооцоо | 11,216,708 (74-д) |
| - 2001 оны тооллого | 10,964,020 |
| - Нягтшил | 84/км² (88-д) |
| ҮНБ | 2008 оны тооцоо |
| - Нийт | $412.521 тэрбум (31-д) |
| - 1 хүнд оногдох ҮНБ | $36,983 (97-д) |
| ХХИ (2005 он) | 0.926 (24-д) – өндөр |
| Мөнгөн тэмдэгт | Евро (€)1 (EUR) |
| Цагийн бүс | UTC+2 |
| - Зун | UTC+3 |
| Улсын домэйн нэр | .gr2 |
| Утасны код | +30 |
| 1хуучнаар Грек Драхма 2Мөн Европын холбооны .eu |
|
Грек (гр. Ελλάδα, Эллада), албан ёсоор Бүгд Найрамдах Грек Улс (гр. Ελληνική Δημοκρατία) нь Балканы хойгийн өмнөд хэсэгт орших зүүн өмнөд Европын орон юм. Хойд талдаа Албани, Македон, Болгар, зүүн талдаа Турк орнуудтай хиллэдэг. Зүүн болон өмнөд талд нь Эгейн тэнгис, баруун талд нь Ионий тэнгис оршино. Зүүн Газар дундын тэнгисийн сав газрын хоёр талын хоёуланд нь маш олон арал байдаг.
Грек нь Европ, Ази, Африк гурвыг холбосон газар оршдог. Мөн Эртний Грек, Ром, Визант гүрнүүд, Османы эзэнт гүрний 4 зууны турших захиргааны өвийг залгамжлагч юм. Грект ардчилал, барууны философи, Олимпийн тоглолт, барууны утга зохиол, историограф, улс төрийн шинжлэх ухаан, шинжлэх ухааны болон математикийн гол зарчмууд, барууны жүжгийн урлаг (эмгэнэлт болон хошин) зэрэг анх үүсч хөгжжээ.
Грек нь хөгжингүй орон бөгөөд 1981 оноос Европын Холбооны, 2001 оноос ЕХ-ны Эдийн засаг, Санхүүгийн Холбооны, 1952 оноос НАТО-гийн, 1961 оноос Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD), 1995 оноос Баруун Европын Холбооны (WEU), 2005 оноос Европын Сансрын Агентлагийн гишүүн болжээ.
Нийслэл нь Афин бөгөөд бусад томовтор хотуудад Салоники, Патрас, Ираклио, Волос, Янина, Лариса, Валака зэрэг орно.
[засварлах] Гадаад холбоос
| Commons: Ελλάδα - зураг, дуу, бусад юмс |
| Европын орнууд |
|---|
| Австри · Азербайжан1 · Албани · Андорра · Армен2 · Беларусь · Бельги · Болгар · Босни ба Херцеговина · Ватикан · Герман · Грек · Гүрж1 · Дани3 · Ирланд · Исланд · Испани1 · Итали1 · Казахстан1 · Кипр2 · Косово5 · Орос1 · Латви · Литва · Лихтенштейн · Люксембург · Македон4 · Мальта · Молдав · Монако · Монтенегро · Нидерланд3 · Норвеги3 · Нэгдсэн Вант Улс · Польш · Португал3 · Румын · Сан-Марино · Серби · Словак · Словен · Турк1 · Унгар · Украйн · Финланд · Франц1 · Хорват · Чех · Швейцари · Швед · Эстон |
| 1 Европ тивд оршдоггүй нутаг дэвсгэртэй. 2Нутаг нь бүхэлдээ Баруун Азид орших ч Европтой соёл, улс төрийн хамааралтай. 3 Европоос алслагдсан харъяат нутаг дэвсгэртэй. 4 Нэр нь Гректэй маргаантай. 5 2008 оны 2 сарын 17-нд Серби улсаас салж, тусгаар тогтносноо зарлан тунхагласан бөгөөд одоогоор НҮБ-ын 69 гишүүн хүлээн зөвшөөрдөг. |
