Грекийн Супер лиг

УлсГрекГрек Грек
ХолбооУЕФА, Европ
Байгуулагдсан1959 (2006 оны 7 сарын 16-наас одоогийн бүтцээр)
Багуудын тоо16
Түвшин1
Доодхи лиг ньХөлбөмбөгийн лиг[1]
Дотоодын цом(ууд)Грекийн цом
Грекийн Супер цом
Олон улсын цом(ууд)УЕФА Аваргуудын Лиг
УЕФА Европын лиг
Одоогийн аваргуудПАОК
(2018-19)
Хамгийн олон түрүүлсэн ньОлимпиакос (44)
ТВ-ийн хамтрагчНова Спортс
Вэб хуудасsuperleaguegreece.net
2019-20 оны Грекийн Супер лиг

Грекийн Супер лиг (гре. Σούπερ Λίγκα Ελλάδα) нь Грекийн мэргэжлийн хөлбөмбөгийн дээд лиг юм. 2006 оны 7 сарын 16-нд Альфа Этники-н оронд Грекийн хөлбөмбөгийн лигийн системийн тэргүүн лиг болон зохион байгуулагджээ. Тус лиг нь 16 багаас бүрдэх бөгөөд жил бүр 8 сараас дараа жилийн 5 сарыг хүртэл, баг тус бүр 30 тоглолт хийдэг. 2009 оны 5 сарын байдлаар Грекийн Супер лиг нь Европын цомын тэмцээнүүдэд гаргасан сүүлийн 5 жилийн амжилтад үндэслэн гаргадаг УЕФА-гийн лигүүдийн чансаагаар 12-рт бичигдэж байна.

1927-28 оны улиралд анхны Пан-Эллений аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсанаас хойш тус улсын аварга цолыг ердөө зургаахан баг хүртэж байв. Афины "Их гурвал" (Олимпиакос, Панатинайкос, АЕК Афин) ноёлсоор ирсэн бөгөөд тэдний ноёрхлыг ПАОК, Арис, Ларисса багууд цөөн удаа зогсоож байжээ. Хамгийн сүүлчийн 2009-10 оны улирлын аваргаар Панатинайкос баг тодорсон бөгөөд тэд 20 дахь түрүүгээ хүртжээ.

2010-11 оны Грекийн Супер лигийн гишүүд[засварлах | кодоор засварлах]

Баг 2009–10 оны
байр
Сүүлд дэвшсэн
улирал
Цэнгэлдэх хүрээлэн Багтаамж
АЕК Афин 3 (улирлын тоглолтын байр: 4) Доошоо унаж байгаагүй Афины олимпийн цэнгэлдэх хүрээлэн 71,030
Арис 4 (улирлын тоглолтын байр: 5) 2006–07 Клеантис Викелидис цэнгэлдэх хүрээлэн 22,800
Астерас Триполис 12 2007–08 Астерас Триполис цэнгэлдэх хүрээлэн 6,200
Атромитос Афин 7 2009–10 Перистери цэнгэлдэх хүрээлэн 10,200
Эрготелис 11 2006–07 Панкритио цэнгэлдэх хүрээлэн 26,240
Ираклис 10 1981–82 Кафтанзоглио цэнгэлдэх хүрээлэн 27,770
Кавала 6 2009–10 Кавала цэнгэлдэх хүрээлэн 12,500
Керкира 2; Бета Этники 2010–11 Керкирас цэнгэлдэх хүрээлэн 2,685
Ларисса 8 2005–06 Алказар цэнгэлдэх хүрээлэн 13,108
Олимпиакос 5 (Улирлын тоглолтын байр: 2) Доошоо унаж байгаагүй Карайскакис цэнгэлдэх хүрээлэн 33,334
Олимпиакос Волоу 1; Бета Этники 2010–11 Пантессалико цэнгэлдэх хүрээлэн 23,200
Панатинайкос Аварга Доошоо унаж байгаагүй Афины олимпийн цэнгэлдэх хүрээлэн 71,030
Паниониос 9 1997–98 Неа Смирни цэнгэлдэх хүрээлэн 11,700
Пансеррайкос 5; Бета Этники 2010–11 Серресийн цэнгэлдэх хүрээлэн 10,000
ПАОК 2 (улирлын тоглолтын байр: 3) Доошоо унаж байгаагүй Тумба цэнгэлдэх хүрээлэн 28,701
Скода Ксанти 13 1989–90 Скода Ксанти Арена 7,361

2 - 5-р байр эзэлсэн багуудын эцсийн байрыг плэй-оффт эзэлсэн байраар нь бичив.[2]
* АЕК, Олимпиакос, Панатинайкос, ПАОК багууд Альфа Этникиг 1959 онд байгуулахад элссэн анхны гишүүд бөгөөд нэг ч удаа доод лиг рүү унаж байгаагүй.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Гадны холбоосууд[засварлах | кодоор засварлах]