Гриззли баавгай

Гриззли баавгай
Ursus arctos horribilis
Ursus arctos horribilis
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Баавгайнхан
Төрөл: Ursus
Зүйл: Хүрэн баавгай
Дэд зүйл: Гриззли баавгай
Латин нэр
Ursus arctos horribilis
(Жорж Орд, 1815)
Мөстлөгийн дараах, балар эртний болон өнөө үеийн хумигдсаар байгаа тархалт.
Мөстлөгийн дараах, балар эртний болон өнөө үеийн хумигдсаар байгаа тархалт.

Гриззли баавгай (Ursus arctos horribilis) Хойд Америкийн баруун хэсгийн өндөрлөг газар тархсан хүрэн баавгайн (Ursus arctos) дэд зүйл.

Гриззли баавгай ганцаараа амьдардаг амьтан боловч далайн эргийн хавиар хулд загас түрс шахах үеэр гол, горхи, нуур, цөөрмийг дагаад бөөгнөрдөг. Хоёр жил тутамд эвш 1-4 (голдуу 2) бамбарууш төрүүлдэг. Бамбарууш жижиг биетэй, дөнгөж 500 орчим г жинтэй. Эвш бамбаруушаа хамгаалдаг бөгөөд үр төлөө аюулд орсон гэж бодвол дайрч довтолдог.

Тодорхойлолт[засварлах | кодоор засварлах]

Гриззли баавгайн гавлын яс

Гриззли баавгай баавгайнхан овогтоо хамгийн томын нэгд тооцогддог. Маахай хойд хөл дээрээ босоход 3 м хүртэл өндөр босч чадна; эвш нь дунджаар 38%-иар жижиг[1].

Өнгө зүс нь газарзүйн бүсээ дагаад янз бүр. Шараас авахуулаад гүн хүрэн буюу улаан өнгөтэй. Мөрөн дээрээ том бөгтрөгтэй, энэ нь урт мөчөөрөө ухахад хүч өгөх булчингийн цулаас бүрдэнэ. Гэхдээ хойд хөлнүүд нь илүү хүчтэй. Хойд хөлөнд байх булчин баавгайг босож, богино зайг хойд хөл дээрээ туулах боломж өгнө. Ийнхүү хойд хөл дээрээ зогсоход орчноо илүү сайн хардаг. Толгой нь том, дугуй, хажуунаас харвал хөнхөр. Том хэмжээтэй боловч цагт 64 км хурдалж чадна. Гэхдээ мөрөн дээрх том булчингаасаа болж уруу газар өгсүүрээсээ удаан явдаг.

Гриззли баавгай бусад ихэнх хүрэн баавгайнаас харьцангуй урт савар, цагаан баавгайтай төстэй толгойн зүсэлттэй байдгаараа ялгаатай.[2] Хойд Америкийн бусад хүрэн баавгайн дэд зүйлтэй харьцуулахад гриззли баавгай хэмжээгээр жижиг. Энэ хэмжээний ялгаа нь гриззли баавгайн далайд гарцгүй амьдрах орчинд идэш тэжээл бага байдагтай холбоотой.[3] Сибирийн хүрэн баавгайтай (Ursus arctos collaris) хэмжээ, зүс, зан байдлаараа төстэй.[4]

Тайлбар[засварлах | кодоор засварлах]

  1. Brown, Gary (1996). Great Bear Almanac. pp. pp.340. ISBN 1558214747. {{cite book}}: |pages= has extra text (help)
  2. Hutchinson's animals of all countries; the living animals of the world in picture and story Vol.I. 1923. pp. pp.384. {{cite book}}: |pages= has extra text (help)
  3. Brown bear, Grizzly bear or Kodiak bear?
  4. Brown Bear Hunting in Russia

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Ursus arctos horribilis – Викимедиа дуу дүрсний сан
Викизүйлд Ursus arctos horribilis-тай холбоотой мэдээлэл байна.