Гургалдай хөхзоот
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Гургалдай хөхзоот | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Эрэгчин
Эмэгчин
|
||||||||||||||
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||
|
||||||||||||||
| Латин нэршил | ||||||||||||||
| Tarsiger cyanurus (Pallas, 1773) |
||||||||||||||
| Ижил утгатай нэршил | ||||||||||||||
|
Luscinia cyanura |
Гургалдай хөхзоот (Tarsiger cyanurus), урьд Хөх зоот гэж байсан, нь Намнаахайнхан овгийн шувуу юм.
Тэд шавьж идэштэн бөгөөд Азийн хойд хэсгээс Гималайн нуруу, Хятадын баруун хэсэг хүртэл тархан шилмүүст ой модонд амьдардаг. Өвлийн улиралд нүүдэллэн зүүн өмнөд Азид өвөлжинө. Гургалдай хөхзоот газар үүрээ засаж, 3-5 өндөг гаргах ба эмэгчин нь өндгөө дардаг.
Биеийн урт 14 см. Эрэгчин, эмэгчин адил хөх сүүлтэй, хажуу бөөр нь улаавтар байна. Нас бие гүйцсэн эрэгчин хар хөх нуруу, цайвар гэдэстэй. Эмэгчин нь бор цайвар нуруу, илүү цайвар цээжтэй.
[засварлах] Галлерей
-
Эрэгчин (Ибараки муж, Япон.)
| Commons: Tarsiger_cyanurus - зураг, дуу, бусад юмс |
| Викизүйлд Tarsiger_cyanurus-тай холбоотой мэдээлэл байна. |