Густаво Адриан Лопес Пабло (исп. Gustavo Adrián López Pablo, 1973 оны 4 сарын 13-нд төрсөн) нь Аргентины хөлбөмбөгчин юм. Тэрээр Испанид 8 жилийг өнгөрөөсөн бөгөөд Испанийн давхар иргэншилтэй.
Лопес Буэнос-Айрес мужийн Валентин-Алсинад төрсөн бөгөөд 1991 онд Индепендьенте багаас хөлбөмбөгийн замналаа эхэлжээ. Тус багт 5 улирал өнгөрүүлэхдээ сүүлчийн улиралдаа л багийнхаа хамтаар шагнал хүртэж чаджээ.
1995 онд Испанийн Реал Сарагоса баг руу шилжиж, улмаар 1999 онд Сельта Вигод очсон байна.
Тэрээр Аргентины шигшээ багт анх 1994 оны 12 сард багтаж, Румыны багтай хийсэн тоглолтод оролцсон бол нийт 32 тоглолтод шигшээ багийнхаа хувцсыг өмсөж, 4 гоол оруулжээ. Шигшээ багтайгаа хамтаар 1996 оны Атлантын олимпоос мөнгөн медаль хүртсэнээс гадна 1997, 1999 оны Копа Америка, 2002 оны ДАШТ-д оролцсон билээ.
[засварлах] Шигшээ баг дахь үзүүлэлт
[1]
| Аргентины шигшээ баг |
| Огноо |
Гараа |
Гоол |
| 1994 |
2 |
0 |
| 1995 |
4 |
2 |
| 1996 |
3 |
0 |
| 1997 |
1 |
0 |
| 1998 |
0 |
0 |
| 1999 |
8 |
1 |
| 2000 |
9 |
1 |
| 2001 |
3 |
0 |
| 2002 |
1 |
0 |
| 2003 |
1 |
0 |
| Нийт |
32 |
4 |
[засварлах] Гадны холбоосууд