Гутал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Дэлгүүрт зарагдаж буй гутал
Gutul.PNG

Гутал нь хөлийн гадуур хувцас юм.

Түүх[засварлах]

Гутлыг чухам яг хэзээ зохиосон нь тодорхойгүй гэнэ. Одоогоос мянга мянган жилийн өмнө хүмүүс авласан ангийн арьсаараа хөлөө хучин өмссөн нь гутлын анхдагч гэж хэлж болно. Чухам тэр үеэс гутал өнөөг хүртэл улс үндэстэн бүхэнд, үеэс үед, соёлоос соёлд өөрчлөгдөн хөгжсөөр хүний амьдралд байр сууриа эзэлжээ.

Анхны гутал нь сэрүүн шаахай шиг байв. Түүнийг хөлдөө углаж олс, арьс мэтээр уядаг байжээ. Гутлыг анх МЭӨ 1600-1200 оны үед Ираны хилд амьдардаг Бабилын уулархаг нутгийнхан хэрэглэж байжээ. Эдгээр гутал зөөлөн арьстай, богино түрийтэй, мокасен нэртэй байв. Гутал гэхээсээ арьс гэж болохоор байв.

Эртний Юань хүмүүс ихэнхдээ хөл нүцгэн юм уу, сандаалтай явдаг байв. Харин гэртээ зөөлөн, битүү, голдуу улаан, цагаан өнгөтэй шаахай өмсдөг байжээ.

Гутлын хөгжлийн үе нь Ромын үе бөгөөд баруун зүүн хөлд өөр өөр гутал хийдэг болжээ. Хүйс болон нэр хүндийн ялгааны улмаас гутал өөрчилөлт орсон. Анхны мокасеныг бодвол өсгийгөөрөө ороож, шагайн орчимд уядаг болжээ.

Англи улсад анх удаа гутлын хэмжээг тогтоосон түүхтэй. 1205 онд Английн хаан I Эдуард, 2.5 см буюу гурван хатсан буудайтай тэнцүү хэмжээг тодорхойлсноор гутлын хэмжээг албан ёсоор тогтоосон гэж үздэг байна. Ингэснээр 13ш буудайтай тэнцэх ултай гутал нь 13 размер гэх жишээтэй.

14, 15-р зууны үед гутлын хоншоор урьд урьдынхаас урт болж байсан бол 15 зууны дунд үеэс хоцрогдож, бөөрөнхий хоншоортой гутал модонд орж эхлэв.

16-р зуунд гутлын хоншоор өргөн болж, галууны залаатай төстэй болов. Энэ үеэс эрэгтэй, эмэгтэй гутал гэж ялгагдах болжээ. Урт хормойтой хувцас өмсдөг эмэгтэйчүүдийн хувьд өргөн хоншоортой гутал тийм ч үзэмжтэй бус байлаа. Харин энэ нь эрэгтэйчүүдэд илүү тохиромжтой болжээ.

16-17 зуунд Европт голдуу түрийтэй гутал мода болж байлаа. Чухам энэ үеэс гутлыг элдэв чулуу зэргээр чимэглэснээр, гутал нь зөвхөн өмсөхөд зориулсан бус харин хүмүүсийн бэл бэнчин, зэрэг зиндааг илтгэх болжээ.

Мөн энэ үеэс гутал нэгэнт хэрэгцээ болсон тул "гутал засварчин" их нэр хүндтэй болж, гутал ч үнэтэй болжээ. Хийх материалаас шалтгаалж чанар нь өөр өөр байхын зэрэгцээ баячууд, ядуучуудын гэх зэргээр ялгаатай болов. Үүнээс гадна улс үндэстэн бүр өөр өөр төрөл зүйлийн гутал сонирхож байсны нэг жишээ нь Япон, Хятадын эмэгтэйчүүд жижиг гутал өмсөхийг илүүд үзэж, иймээс тэд хөлөө томсгохгүйг хичээдэг байжээ.

Анх Африкт гутал өмссөн цагаан арьстнууд очсоноор амьдралдаа гутал өмсөж үзээгүй уугуул нутгийнхны гайхшлыг төрүүлж, алмайруулж байжээ. Тэд, цагаан арьстнуудын хөл мал шиг хос туурайтай тул түүнийгээ нууж гутал өмсдөг гэж итгэдэг байв.

1760 онд Америкийн Массачусетс хотод анхны гутлын үйлдвэр байгуулагджээ. Энд олон хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай байв. Харин 19-р зууны үед оёдлын машин бий болсноор хямд төсөр үйлдвэрлэл явагдаж, гутал үйлдвэрлэх шинэ арга нэвтэрч, гутлын хэрэгцээ ч өсч, үйлдвэрлэл эрс нэмэгдлээ. Өнөө үед гутал хөлийг хамгаалах хэрэгслээс гадна гоо сайханд ихээхэн нөлөөлөх болов. Мөн хэрэглээний талаасаа өдөр тутмын, гоёлын, биеийн тамирын, бүжгийн, бүр боулингийн гэх мэт зориулалттай, олон төрөл болжээ.

Үйлдвэрлэл[засварлах]

Матрын арьсан гутал

Хэдийгээр гутлын төрөл олон янз боловч гутлын гол түүхий эд нь арьс байдаг. Үхрийн арьс нь зөөлөн, эдэлгээтэйгээрээ хамгийн чанартайд ордог. Ямааны арьсаар голдуу гэрийн шаахай мэтийг хийдэг. Үхрийн арьс шиг чанартай биш ч гэлээ гоёлд матрын, могойн арьсыг их ашигладаг.

Арьснаас гадна гутлын зарим хэсгүүдэд резин гэх мэт өөр өөр хиймэл материал ашигласнаар гутал нь хөлд эвтэйхэн байхаас гадна, хямд болно.

Мөн үзэх[засварлах]