Гэлэгийн Намсрайжав

Гэлэгийн Намсрайжав (1958 онд төрсөн) нь Монгол улсын харцага цолтой бөх юм.

1958 онд Увс аймгийн Ховд сумын нутагт "Нуурын булаг" хэмээх газар төрсөн. Ховд суманд найман жилийн дунд сургууль, Улаанбаатар хотод 10 жилийн сургууль төгссөн. Алдар нийгэмлэгт тамирчин байсан.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Увс аймагт цолгүй бөхчүүдийн барилдаанд түрүүлж аймгийн заан, баруун гурван аймгийн бүсийн тэмцээнд түрүүлж аймгийн арслан цолыг нэг жилийн дотор авчээ. 1988 онд 30 настайдаа улсын наадамд дөрвийн даваанд аймгийн арслан Л.Энхбаярыг (тунаж), тавын даваанд улсын начин Ө.Тулгааг, зургаагийн даваанд улсын арслан Б.Ганбаатарыг тус тус давж (7-ийн даваанд улсын заан Б.Бат-Эрдэнэтэй тунаж унасан) тэр үеийн өсөх идэр чимэгтэй начин цол, 1990 онд Монголын нууц товчооны 750-н жилийн ойгоор 5 давж шөвгөрсөн. 2003 онд батлагдсан шинэ дүрмийн дагуу, 2004 онд улсын харцага цолтой болсон.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Аав нь улсын начин Ж.Гэлэг, ах нь улсын начин, дэд доктор Г.Даваасамбуу, дүү нь аймгийн заан Г.Дансран, хүү нь Монгол үндэсний бөхийн Улсын аварга, Жүдо бөхийн дэлхийн цомын хүрэл медальт, ОУХМ Н.Батсуурь, зээ нь чөлөөт бөхийн Ази тивийн аварга, ОУХМ, аймгийн арслан Н.Баярмагнай юм.