Гэри Нил

Гэри Нил (Англи: Gary Neal, 1984 оны аравдугаар сарын 3, Мэрилэнд, Балтимор) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Миннесота Тимбервулвз» багт холбон тоглогч, довтлогч-хамгаалагчаар тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Тэр 2007 оны драфтад оролцсон ч аль нэгэн багт хуваарилагдаагүй бөгөөд Туркийн Каршияка (2007—2008) багт мэргэжлийн тоглогчийн гараагаа эхлүүлсэн байдаг. Өмнө нь «Ля Сэлл» (2002—2004), «Тоусон» (2005—2007) зэрэг коллежийн багуудад тоглож байсан юм. Испанийн «Барселона» (2008), Италийн «Тревизо» (2008—2010), Испанийн «Малага» (2010) зэрэг Европын багуудад тоглож байгаад 2010 оны долоодугаар сард нутагтаа ирж «Сан-Антонио Спёрс» багт гурван жилийн гэрээгээр элссэн.[1] Нил НБА-д үзүүлсэн өндөр амжилтаа Спёрст үзүүлсэн байдаг ба 2012 оны арванхоёрдугаар сарын 10-нд «Хьюстон Рокетс» багийн эсрэг 29 оноо (7 удаа гурвын зайн шидэлтийг амжилттай оруулсан) авч байв.[2] Түүнийг Спёрст сүүлийн 2012-13 оны улиралд шилдэг тоглолтоо үзүүлсэн гэхэд болно. 2013 оны долоодугаар сарын 30-нд «Милуоки Бакс» багтай гэрээ байгуулсан.[3]

2014 оны хоёрдугаар сарын 20-нд тоглогч солилцоогоор «Шарлотт Бобкэтс» багт элссэн.[4]

Нил 2015 оны хоёрдугаар сарын 10-нд «Майамигийн» 2019 оны драфтын II тойргийн эрхийн хамт «Миннесота Тимбервулвз» багт Мо Уильямс, Трой Дэниелсээр солигдон шилжжээ.[5]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. "Spurs Sign Gary Neal". NBA. July 22, 2010. Retrieved April 28, 2011.
  2. Notebook: Spurs 134, Rockets 126. Nba.com (December 10, 2012). Retrieved on 2013-07-28.
  3. Bucks Sign Free Agent Guard Gary Neal
  4. Bobcats Acquire Neal, Ridnour from Bucks in Exchange for Sessions, Adrien
  5. Minnesota Timberwolves Acquire Gary Neal and Second-Round Draft Pick from Charlotte

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Гэри Нил – Викимедиа зураг, бичлэг, дууны сан