Гэри Пэйтон

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Гэри Дуэйн Пэйтон (англ. Gary Dwayne Payton, 1968 оны долоодугаар сарын 23-нд Калифорни мужийн Окленд хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин байв.

НБА[засварлах]

Пэйтонийг спортын талбарт мандаж явах үедээ Майкл Жордан[1], Шакил О'Нилл болон Карл Мэлоун нартай энгүй сайхан өрсөлдөж байв. 1996 онд НБА-гийн шилдэг хамгаалагч болж шилдэг холбон тоглогч болохоо харуулж байсан тэрээр Орегон мужийн коллежийн багаас 1990 онд НБА-д элсэж байлаа. Пэйтон Сиэтл Суперсоникс багт элссэн анхны улирлаа 7.2 оноо, 6.4 дамжуулалт дунджилж багтайгаа 13 улирлыг үджээ. 2000 онд Сиэтл хасагдах шатанд бүсийн долоодугаар байраар гарч ирэхэд Пэйтон 82 тоглолтонд 24.2, хасагдах шатны таван тоглолтонд 25.8 оноо тус тус дунджилж байжээ. Зодог тайлах хүртэлх таван улирлыг Милуоки Бакс, Лос-Анжелес Лейкерс, Бостон Селтикс болон Майами Хит багуудад тоглож өнгөрүүлжээ. 2005-2006 онд Майами Хит багийн бүрэлдэхүүнд НБА-д түрүүлж байв. НБА-гийн бүх оддын тоглолтонд 9 удаа (1994—1998, 2000—2003) амжилттай оролцсон. Замналынхаа туршид НБА-гийн 1335 тоглолтонд оролцохдоо 21813 оноо, 5269 бөмбөг авалт, 8966 дамжуулалт, 2445 бөмбөг авалт болон 285 хаалт хийсэн байдаг ба 2013 онд үнэлэн алдрын танхимд хүндэтгэн нэрийг нь залжээ.[2][3]

Гэри Пэйтон олимпийн хошой аварга (1996, 2000) юм.

Гэр бүл[засварлах]

Пэйтон 1997 онд Моник Жеймс хэмээх эмэгтэйтэй гэр бүл болж, гурван хүүхдийн эцэг болжээ.

Эшлэл[засварлах]

  1. Adande, J.A.. "The Jordan suggestions – page 4 | Sporting News, The", Findarticles.com, 1998-05-25. 2010-09-21-нд авсан. Archived from the original on 2012-07-10. 
  2. Video: Gary Payton's Hall of Fame induction video and speech. CBSsports.com. CBS Interactive. 2013-10-06-д хандсан.
  3. Reports: Gary Payton elected to Naismith Basketball Hall of Fame. SI.com. Time Inc. the original on 2013-05-14-с архивлагдсан. 2013-05-03-д хандсан.

Холбоос[засварлах]