Гюзель Манюрова

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Гюзель Манюрова
Эмэгтэй чөлөөт бөх
Төлөөлдөг улс: Орос Орос
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Гюзель Тагировна Манюрова
Төрсөн огноо 1978 оны 1 сарын 24
Төрсөн газар Саранск, Мордова, ЗХУ
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Афин 2004 -72 кг

Гюзель Тагировна Манюрова (орос. Гюзе́ль Таги́ровна Маню́рова, 1978 оны 1 сарын 24-нд хуучнаар Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Мордова Улсын Саранскт төрсөн) нь Оросын Холбооны Улсын чөлөөт бөхийн тамирчин, олимпийн мөнгөн медальт бөх юм.

Саранскт татар гэр бүлд мэндэлсэн тэрээр Москвад өсчээ. 2000 оноос айкидогоор хичээллэж эхлэн, 3-р дантай болсон байна.

Дасгалжуулагч В.Чупаков, Ш.Нусуев нарын удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж эхлэн, 2004 онд Европын аварга цол хүртэж, Афины олимпоос мөнгөн медаль зүүжээ. 2005, 2007 онуудад ОХУ-ын аварга болсон бөгөөд 2007 оны Европын АШТ-ийн мөнгөн медальтай.

Бээжингийн олимпийн сонгон шалгаруулалтад ОХУ-ын 2008 оны аварга Елена Перепёлкинад ялагдан, олимпийн багт багтаж чадаагүй.

Гадны холбоос[засварлах]