Гүнтийн буудалцаан

1995 онд болсон Гүнтийн буудалцаан сонин, телевизээр ид шуугиж байх үедээ америкийн адал явдалт кино шиг л төсөөлөгдөж байлаа.[1] Мафийн боссууд хөрөнгө мөнгөө булаацалдан маргаж, харилцан буу шийдэмдээ тулсан гэх боловч өөр том сонирхол хөндөгдсөн тухай ч зарим хэвлэлд бичигдсэн нь бий.

Хэрэг бүртгэж эхлэх явцад авагдсан баримтаар бол Чингис зочид буудалд хууль бусаар ажиллаж байсан казинод том том бооцоо тавин зугаацдаг хөрөнгө мөнгөтэй нөхдүүд бооцооноосоо үүдэн зөрчилдсөн болох нь харагддаг. Энэ казиног үүсгэн байгуулагч нь цагдаагийн ажилтан байсан, өдгөө УНН-ын дарга Батболд. Казино тухайн үедээ эрх мэдэл бүхий хүмүүс авилгаа өгч авалцдаг гол газар болдог тухай зарим хэвлэлд бичигдэж байв. Өөрөөр хэлбэл авилга өгөх эрх мэдэлтнээ урьж ирүүлэн өндөр бооцоо тавьж тоглоод “хожигддог” аж. “Цагаан шонхор”-ийн Энхтайваныг шоронд суулгасныг эс тооцвол буудалцааны эцсийн шийдвэр хэрхэн гарч, хэн гол буруутан болсон нь тийм ч тодорхой биш байсаар мартагдсан.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "manan.mn: Монголын тавиланг эргүүлсэн хоёр зодоон". Archived from the original on 2021-02-04. Retrieved 2021-01-26.