Гүүш хаан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Гүүш хаан

Гүүш хаан (1582 - 1654) буюу Төрбайх нь 17-р зууны дунд үед Монголын дөрвөн Ойрадын нэг болох Хошуудын удирдагч байсан төрийн зүтгэлтэн юм.

5-р далай ламын хүсэлтээр 1637 онд Хөх нуурт Цогт хунтайжийн цэргийг ялан, далай ламаас "шашныг баригч номын хаан" цолоор шагнагдаж байсан аж. 1640 онд Цахар, Халх монголчуудыг ялж (тухайн үед зүүн талаасаа Манжийн довтолгоонд нэрвэгдэж байсан), 1642 он гэхэд Төвдийг далай ламын захиргаанд оруулж чаджээ.

Түүний 10 хүүгийн 8 нь Амду, Хөх нуурыг эзлэн сууж байсан бөгөөд харьяат ард иргэд болох хөх нуурын монголчууд нь аажмаар төвдийн соёлд ууссан юм.

Хувийн хэрэгсэлүүд