Гөлтгөнө

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
"Цөлийн сарнай" хэмээх талст

Гөлтгөнө буюу гипс нь CaSO4·2H2O томъёогоор илэрхийлэгдэх, устай сульфатуудын нэг бөгөөд цайвар цагаан өнгөтэй, 2 хатуулагтай урт сунасан талст үүсгэдэг (селенит). Байгаль дээр цул нягт, ширхэглэг, хуудаслаг ба хялгасан агрегатаар тохиолддог эрдэс юм. Мөн ангидрит, галит, цэвэр хүхэр, заримдаа газрын тостой холбоотой тохиолдоно. Гипсийг халаахад ууршиж ус алдагдаж ангидрит болдог (Ca2SO4)

Хэрэглээ[засварлах]

Барилга, металлын хүдрийг баяжуулах процесс, эмнэлэгт хэрэглэнэ. Эмнэлэгт 90-95% -ийн агуулгатай хэрэглэнэ.

Монгол улс дахь нөөц[засварлах]

Монгол улсын хувьд гөлтгөний том жижиг 80 гаруй орд байдаг. Ер нь манай бүх аймагт 5-6 төрлийн гөлтгөний орд, илэрц ямар нэг хэмжээгээр бий гэж үзэх бүрэн үндэстэй гэж үздэг.

  • Баруун цэрдийн гөлтгөний орд
  • Үнэгтийн гөлтгөний орд
  • Ширээ уулын гөлтгөний орд
  • Таван толгойн гөлтгөний орд