Даваанямын Бямбадорж
| Харүмафүжи Коохэй (日馬富士 公平) | |
|---|---|
| Шикона | Харүмафүжи Коохэй |
| Жинхэнэ нэр | Даваанямын Бямбадорж |
| Төрсөн өдөр | 1984 оны 4 сарын 14 |
| Төрсөн газар | Монгол, Улаанбаатар |
| Өндөр | 185 см |
| Жин | 126 кг |
| Харьяалагдах дэвжээ | Исэгахама дэвжээ |
| Амжилт | |
| Одоогийн банзүкэ | Ёкозүна |
| Хамгийн өндөр цол | Ёкозүна[1] |
| Нийт барилдаан | 575 ялалт 349 ялагдал 12 өнжсөн (73 башо) |
| Макүүчи дэх барилдаан | 460 ялалт 278 ялагдал 12 өнжсөн (50 башо) |
| Түрүү | Макүүчи 5 Жүүрёо 1 Санданмэ 1 Жонокүчи 1 |
| Шагнал | Гарамгай барилдааны 4, дайчин барилдааны 1, Уран барилдааны 5 Кинбоши 1 |
| Тоо баримт | |
| Анхны башо | 2001 оны 1 сар |
| Макүүчид дэвшсэн | 2004 оны 11 сар |
| Тайлбар | |
Харүмафүжи Коохэй (Японоор 日馬富士 公平, はるまふじ こうへい, 1984 оны 4 сарын 14-) нь Монголын Улаанбаатар хотод төрсөн, Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, Исэгахама дэвжээнд харьяалагддаг, мэргэжлийн сүмогийн 70 дахь, гадаадын 5 дахь, Монголын 3 дахь ёкозүна, Монгол улсын гавъяат тамирчин. Жинхэнэ нэр нь Даваанямын Бямбадорж. 2008 оны 11 сар хүртэл Ама Коохэй (安馬 公平) хэмээх нэрээр барилддаг байсан. Өндөр 186 см, жин 124 кг. Хамгийн дээд цол нь ёкозүна (2012 оны 11 сараас). 2008 оны 11 сарын башод ёкозүна Хакүхотой үзүүр түрүү булаалдсан. 2009 оны 5 сарын башод мөн Хакүхотой нэмэлт барилдаан хийж даван анх удаа дээд зиндаанд түрүүлсэн. Мөн 2011 оны 7 сард 14 давж түрүүлсэн бол 2012 оны 7, 9 саруудад нэг ч уналгүй түрүүлж, ёкозүна цолд хүрчээ. Үндсэн мэх нь цүппари, баруун золгоо, ёри, цүкидаши, күбинагэ.
Аав нь үндэсний бөхийн улсын заан Р.Давааням, төрсөн ах нь улсын начин Д.Лхагвадорж, авга ах нь МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, үеэл нь улсын гарьд Н.Ганбаатар.
2009 оны 6 сарын 12-нд Монгол улсын гавъяат тамирчин цол хүртжээ[2].
Амжилт [засварлах]
| 1 сар Хацү башо (Токио) |
3 сар Харү башо (Оосака) |
5 сар Нацү башо (Токио) |
7 сар Нагоя башо (Айчи) |
9 сар Аки башо (Токио) |
11 сар Кюүшү башо (Фүкүока) |
|
|---|---|---|---|---|---|---|
|
2001 он |
(Маэзүмо) | Барууны жонокүчи #29 7–0 |
Зүүний жонидан #22 5–2 |
Барууны санданмэ #88 5–2 |
Зүүний санданмэ #53 4–3 |
Зүүний санданмэ #42 4–3 |
|
2002 он |
Барууны санданмэ #28 4–3 |
Барууны санданмэ #14 7–0 |
Барууны макүшита #15 2–5 |
Барууны макүшита #27 2–5 |
Зүүний макүшита #46 5–2 |
Барууны макүшита #26 2–5 |
|
2003 он |
Зүүний макүшита #46 4–3 |
Зүүний макүшита #38 5–2 |
Зүүний макүшита #23 5–2 |
Зүүний макүшита #11 5–2 |
Зүүний макүшита #7 6–1 |
Зүүний макүшита #1 3–4 |
|
2004 он |
Барууны макүшита #2 4–3 |
Зүүний жүүрёо #12 10–5 |
Зүүний жүүрёо #7 6–9 |
Зүүний жүүрёо #9 9–6 |
Зүүний жүүрёо #4 11–4 |
Барууны маэгашира #14 8–7 |
|
2005 он |
Зүүний маэгашира #13 8–6–1 |
Барууны маэгашира #11 9–6 У |
Зүүний маэгашира # 9 8–7 |
Зүүний маэгашира # 8 6–9 |
Зүүний маэгашира #11 9–6 |
Барууны маэгашира # 5 7–8 |
|
2006 он |
Зүүний маэгашира #6 9–6 ★ |
Зүүний маэгашира #2 8–7 У |
Барууны комүсүби 4–11 |
Зүүний маэгашира #4 6–9 |
Зүүний маэгашира #6 11–4 Д |
Зүүний маэгашира #1 6–9 |
|
2007 он |
Зүүний маэгашира #4 10–5 |
Барууны комүсүби 8–7 |
Барууны сэкивакэ 8–7 |
Барууны сэкивакэ 7–8 |
Барууны комүсүби 10–5 Г |
Зүүний комүсүби 10–5 Г |
|
2008 он |
Барууны сэкивакэ 9–6 Г |
Зүүний сэкивакэ 8–7 |
Зүүний сэкивакэ 9–6 У |
Зүүний сэкивакэ 10–5 У |
Зүүний сэкивакэ 12–3 Г |
Зүүний сэкивакэ 13–2[3] У |
|
2009 он |
Зүүний оозэки #3 8–7 |
Барууны оозэки #2 10–5 |
Барууны оозэки 14–1[3] |
Зүүний оозэки 9–6 |
Зүүний оозэки #2 9–6 |
Зүүний оозэки #2 9–6 |
|
2010 он |
Барууны оозэки 10–5 |
Зүүний оозэки 10–5 |
Зүүний оозэки 9–6 |
Барууны оозэки 10–5 |
Зүүний оозэки 8–7 |
Зүүний оозэки #2 0–4–11[4] |
|
2011 он |
Барууны оозэки #2 8–7[5] |
Тэмцээн болоогүй |
Барууны оозэки #2 10–5 |
Барууны оозэки 14–1 |
Зүүний оозэки 8–7 |
Барууны оозэки 8–7 |
|
2012 он |
Барууны оозэки #2 11–4 |
Барууны оозэки 11–4 |
Зүүний оозэки 8–7 |
Барууны оозэки 15–0 |
Барууны оозэки 15–0 |
Барууны ёкозүна 9–6 |
|
2013 он |
Барууны ёкозүна 15–0 |
Зүүний ёкозүна 9–6 |
x | x | x | x |
| Нүд болгон дахь тоо нь "даваа-унаа-өнжөө"-г илэрхийлнэ. Түрүү Зодог тайлсан Жүүрёо, макүшита Тусгай шагнал: Д=Дайчин барилдааны шагнал Г=Гарамгай барилдааны шагнал У=Уран барилдааны шагнал Бусад: ★=Кинбоши |
||||||
Эшлэл, зүүлт [засварлах]
- ↑ "日馬、横綱昇進が正式決定", Ниκκан Спорт, 2012 9 сарын 26. 2012 оны 9 сарын 26-нд авсан. (Япон хэл)
- ↑ Сүүлчийн хур. Өнөөдөр сонин (2009-06-12). 2009 оны 6 сарын 12-д хандсан.
- ↑ 3.0 3.1 Хакүхотой үзүүр түрүү булаалдсан.
- ↑ Гэмтлийн улмаас тэмцээнийг дундаас орхисон
- ↑ Кадобан оозэки
Гадаад холбоос [засварлах]
- Харүмафүжи Коохэй - Сүмогийн лавлах дахь профиль
- Исэгахама дэвжээ - Исэгахама дэвжээний албан ёсны сайт