Даван туулсан өдөр

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт

Даван туулсан өдөр нь Библийн сударт бичигдсэн байдаг, Еврейн шашны тэмдэглэлт өдөр юм.

Эртний Египетэд боолчлогдож байсан Израйлийн иргэд нь Яхвэ бурханд туслуулан чөлөөлөгдсөн дуртатгал юм. Мойсэйгээр удирдуулсан израйль иргэдийн эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг шантраан айлгаж байсан Египет болон Фараонд хандаж Яхвэ бурхны дараа дарааллан хэрэгжүүлсэн шийтгэл, түүний 10 дахь нь Египетийн бүх нутаг дэвсгэрт буй бүх айлын хамгийн том хүүхдийг нь хороох зарлиг байлаа. Энэ үед Яхвэгийн хэлсэнд итгэж гэрийнхээ үүдэнд хонины цусаар тэмдэг тавьсан израйль айлуудыг Яхвэгийн шийтгэл нь тойрон өнгөрч, тэмдэг тавьсан айлууд уг өдрийг даван туулж чадсан байна.

Нийт улс даярх бүх өрх гэрүүдээс Фараоныг эсэргүүцэх дуу хоолой, түүнчлэн Хан хүү нь үхсэн зэргээс болж Фараон нь аргагүйн эрхэнд Израйлийг чөлөөлсөн юм.

Ийнхүү өөрсдийн хүчээр биш Яхвэ бурхнаар туслуулан эрх чөлөөг олж авсан Израйлчууд нь "амласан газар" хэмээх Канан руу нүүдэллэн суурьшсан.

Үүний дараанаас эхлээд Яхвэ нь израйлчуудад "Египетийн боолчлолоос чөлөөлж өгсөн бурхан" гэж хэлэгдэх болсон байна. Даван туулсан өдөр нь энэхүү үйл явдлыг дурсаж Яхвэ бурхан нь өөрөө шийдэж тэмдэглэх болсон баяр юм.

Хувийн хэрэгсэлүүд